Францад халдварын эсрэг эрх баригчдын тогтоосон журмууд хэт хүндрэлтэй байгаагаас багш нар ажил хаялт зарлажээ

Twitter Print
2022 оны 01-р сар 14-нд 12:09 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын цар тахлын үед хүнд нөхцөлд ажиллахыг эсэргүүцсэн Францын бага сургуулиудын хэдэн арван мянган багш нар ажил хаялт зарлажээ.

Францын бага сургуулиудын багш нарын 75 хувь нь ажил хаялт зарласан ба багш нарын хэлж байгаагаар коронавирусын халдварын эсрэг эрх баригчдын тогтоосон журмуудаас болж багш нарын ажиллах нөхцөл улам хүнд болсон аж.

Өнгөрсөн 8 өдөрт л гэхэд сургуулиуд дээр мөрдөгдөх халдвар хамгааллын журам 3 удаа өөрчлөгджээ. Өнөөдрийн байдлаар Франц даяар 10 мянга гаруй анги зайн сургалтанд шилжжээ.

Бага сургуулиуд болон лицейн багш нарын үйлдвэрчний эвлэлийн хороо Боловсролын сайд Жан-Мишель Бланкерийн гаргасан шийдвэрүүд боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд садаа болж байна хэмээн үзэж байгаа аж.

Боловсролын сайдын тогтоосон халдвар хамгааллын дүрэм журмууд нь багш нар ба сурагчдыг халдварт өртөхөөс мөн халдвар тархахаас хамгаалж чаддаггүй гэжээ.

Үйлдвэрчний эвлэл коронавирус илрүүлэх шинжилгээг тогтмол авч, халдвар бүртгэгдсэн анги, сургуулийг тодорхой хугацаагаар хаахыг шаардаж байгаа ба сургуулиудыг хангалттай тооны амны хаалт, агаар дахь нүүрсхүчлийн хийн түвшинг шалгах төхөөрөмж зэргээр хангахыг, халдвар авсан багшийг орлох багш нарын тоог нэмэгдүүлэх шаардлагыг тавьж байгаа аж.

Нөгөө талаас Францын Боловсролын сайд Жан-Мишель Бланкер багш нарын ажил хаялтын хариуд "вирустэй ажил хаялтаар тэмцдэггүй юм" хэмээн мэдэгдсэн бол багш нар ажил хаялтаа сунгахаар төлөвлөж байгаа гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.