Хүүхдээ унтахаас өмнө өгч болохгүй хоол хүнс

Twitter Print
2019 оны 09-р сар 23-нд 17:20 цагт
Мэдээний зураг,

Бидний иддэг хоол хүнсний зарим нь хүний тархийг ӨДӨӨХ,СЭРГЭЭХ нөлөө үзүүлдэг. Хүүхдэдээ доорх хоол хүнсийг унтахаас нь өмнө өгвөл таны хүүхэд хурдан сэрэх, өлсөх, нойр хулжих зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Хүүхдээ шөнийн турш сайн унтуулж амраая гэвэл бүү өгөөрэй. Үүнд:

Кафен агуулсан хоол хүнс

Кафен нь тархийг хүчтэй өдөөж сэргээх нөлөөтэй. Элсэн чихэр нь ч мөн адил хүүхдийн тархийг өдөөж өгдөг. Кофен гэхээр ганцхан кофе багтдаг юм биш шүү. Үүнд: шоколад, кола, цай гэх мэт.. Мөн кофен нь шээс хөөх эмийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ нь шээс ялгаруулах процессыг дэмжиж өгдөг. Кафен агуулсан хоол хүнсийг хүүхдэд унтахаас 4-6 цагийн өмнө өгөх хэрэгтэй

Чихэрлэг хоол хүнс

Маш их энергийг өгдөг болохоор хүүхэд унтахгүй байх магадлалтай мөн хурдан цатгаж хурдан өлсгөдөг. Тиймээс оройд чихэрлэг хоол хүнс өгч болохгүй. Жимсний нухаш өгсөн ч нэмэлт сахаргүй бүтээгдэхүүн сонгож өгөөрэй.

Хэтэрхий давсархаг хоол хүнс

Хэтэрхий давсархаг хоол хүнсийг хүүхэд шингээж чаддаггүй ба энэ нь таны хүүхэд шөнийн турш тавгүй унтах нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Улаан мах

Улаан мах гэдэгт төрөл бүрийн зайдас, гахайн утсан мах хиам орно. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг хүүхдийн ходоод шингээж чаддаггүй.

Цэцэгт байцай буюу брокколи

Хэдий шим тэжээлтэй сайн ногоо боловч эслэг өндөртэй байдаг. Унтахын өмнө эслэг ихтэй хоол хүнс хэрэглэх нь ходоод шөнөжин ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг. Зарим тохиолдолд өглөө сэрсэн ч хүүхдийн ходоод шингээж чадаагүй байдаг байна. Энэ нь эргээд өглөөний хоолоо муу идэх шалтгаан болдог гэсэн шүү. Манай Тэнүүка брокколи идээд унтсан өдрөө шөнөжин гэдэс нь дүүрдэг. Тиймээс ихэвчлэн өглөө өгдөг.

Эх сурвалж: Maamuu.mn  

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.