
Адриано Челентано ба гоо үзэсгэлэнтэй Клаудиа Мори
1963 онд киноны зураг авалтын талбай дээр Клаудиа Моригийн гоо үзэсгэлэнгээрээ гайхшруулж байсан ч Андриано Челентано түүнийг шүүх болов. Түүний дарамт нь жүжигчин бүсгүйг сандраан айлгасан учир зураг авалтын үеэр Клаудиа санамсаргүйгээр богино холболт үүсгэн хагарсан эд зүйлсийн хэлтэрхий Челентаногийн нүүрийг зүссэн учир ихэд айсан Клаудиа түүнээс уучлалт гуйхаар иржээ. Андриано хариуд нь болзоонд урив.
Зураг авалтын дараа хосууд салсан ч Челентано, Клаудиаг тоглолтондоо урьж, тайзан дээрээс түүнд хайртай гэдгээ хэлжээ. Тэд биесдээ хайртайгаа хүлээн зөвшөөрч 1964 оны долдугаар сарын 14-ний шөнө нууцаар гэрлэв. Гэвч амрагуудын хэрүүл маргаанаас болж хуримаа хойшлуулах шахав. Клаудиад Адрианогийн зангиа таалагдаагүйгээс болсон хэмээдэг.
Хожим нь Клаудиа хүүхдүүд болон нөхөртөө илүү их цаг зарцуулахын тулд жүжигчин, дуучны карьертаа цэг тавихаар шийджээ. Клаудиа зоримог, бодлогогүй, харгис хэрцгий эмэгтэйчүүдийн дүрийг бүтээж, дэлхий даяар алдар нэрийг авчирсан бүсгүй юм. Хорин жил гэр бүлдээ үнэнч байсан Адриано Орнелла Мутитай үерхэж, хамт кинонд тоглосон ч тэрээр удалгүй ухаан орж, гэмшиж, гэр бүлдээ буцаж ирсэн.
Одоо хосууд Миланы захад байрлах эдлэн газартаа амьдардаг бөгөөд нийгмийн амьдралд бараг оролцдоггүй, дуулиан шуугиан, хов живээс хол амар жимэр амьдардаг. Хүүхдүүд нь бүгд тавь гарсан. Бүгд сонгосон мэргэжлээрээ явж, ач зээг нь өсгөж байна. Адриано 85 настай, Клаудиа 79 настай бөгөөд хамт амьдарсан он жилүүд тэдний эв нэгдлийг бэхжүүлсэн.
Адриано бол түүний уулзсан хамгийн сонирхолтой хүн гэж Клаудиа нэг бус удаа хэлсэн. Челентано түүний зүрх үргэлж зөвхөн Клаудиа Моригийнх байсан гэж хэлж байна. Жүжигчин хосууд 59 жил хамт амьдарсан гайхалтай хосууд болон хувирчээ!
Соёл судлалын сайт
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.9.44.242) 2019-09-26 14:26Баяр, Баярцогт нар бол жинхэнэ ухаантай улс төрчид.
Хариулах
Irgen
(107.72.162.120) 2019-09-23 17:21Ene hyn ichih bulchihaigyi umaa
Хариулах
Би Монгол
(64.119.16.199) 2019-09-23 20:05Юунд ичнэ гэж. Бүгдийг хүнээр хийлгэчихээд олсон бүгдийгээ өг гэдэг бол Монгол ОРК - уудын тэнэг сэтгэлгээ. Яваандаа 54%-ийг авна шдээ. Эрдэнэт 20 жил улсад өгөх нь битгий татаасан дээр тогтож байсан юм шүү, юу ч ойлгодоггүй ОРКуудаа. Оюу толгойг хөдөлгөсөн энэ хүнийг хойчийн бид бахархах болноо. Одоо яахав орк шуурганд идүүлж л байхаас.
Хариулах