Цагаан ордныг “битүүмжлэв”

Twitter Print
2020 оны 05-р сар 30-нд 16:34 цагт
Мэдээний зураг,

“USA Today” буюу “Өнөөдрийн Америк” сонины мэдээлснээр, орон нутгийн цагаар 29-нд, Жорж Фрейд-ийн амиа алдсан хэргээс улбаалсан эсэргүүцлийн жагсаал дамжирч, АНУ-ын нийслэл Вашингтонд ч хүмүүс эсэргүүцэл илэрхийлсэн болохоор цагаан ордны эргэн тойронд яаралтай “хөл хорих” тушаал гаргасан тухай хэвлэлийн төлөөлөгч Жудд Дир мэдэгджээ.

25-ны орой Миннесота муж улсын Миннеаполис хотод цагаан арьстан цагдаа Жорж Фрейд гэх хар арьстныг газар унагасныхаа дараа өвдөглөж хоолойг нь боожээ. Тэрээр амьсгалж чадахгүй байна гэж гуйсан боловч хүзүүн дээр нь өвдөглөсөн цагдаа үл тоомсорлосны улмаас ухаа алдаж, эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна. 

Цагдаа хууль сахиулах ажлаа зохисгүй, хэтрүүлснээс болж Жорж Фрейд-ийн аминд хүрсэн болохоор, АНУ-ын олон газар цагдаагийн хүчирхийлэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн жагсаал цуглаан үүсжээ. Эх сурвалжийн дагуу, хэрэгт холбогдсон цагдаа Дерек Шовен-ийг ажлаас нь чөлөөлж, 29-нд баривчилсан байна.

Эх сурвалж: Хятадын олон улсын радио

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.