Авлигачин шүүгчдийнхээ шүүх хурлыг кино театрт хийлгэе

Twitter Print
2020 оны 03-р сар 19-нд 16:31 цагт
Мэдээний зураг,

Авлигал авах шиг шившиг байдаггүйг өнөөдөр төрд тангараг өргөж, алба хааж байгаа бүхэн мэдэж ав. Төрийн нэрийн өмнөөс бусдын хувь заяаг шийдэх онцгой эрхтэй шүүгчид авлигал авснаасаа болоод зарим нь бараг галзуурчихаж.

"Салхитын мөнгөний орд"-ын хэргийг шүүхээр шийдвэрлэхдээ авлигал авсан гэх хэрэгт холбогдсон шүүгчдийн байдал. Шүүх танхимд орсон сэтгүүлчдийг үзэн ядалтын харцаар нэвт цоргиж, энэ ч зураг авлаа, тэр ч дүрс бичлэг хийсэн... гэж цагдаад матаж байгаад бүх зургийг устгуулав. 

Авлигал авсан баримт бичлэг, нотлох баримт нь ил болвол ар араасаа амиа хорлох нь л дээ. Шүүх хурал хойшлуулахын тулд санаатай үгүйг бүү мэд нэг шүүгдэгч нь өмгөөлөгчгүй иржээ. "Сэтгүүлчид шүүхийн шийдвэрт зориуд нөлөөлөх гээд байна", "Биднийг заавал яагаад яллах гээд зүтгээд байгаа юм бэ?" Ийм л үгийг тэд хэлж байна. Хэргийг шийдэх 3 шүүгчийн эсрэг шүүгч, өмгөөлөгч нийлсэн 30 хуульч хүч тэнцвэргүй тулаан. Сүүлдээ бүр "Шүүх хурлын заал жижиг байна. Том зааланд хурал хийж өг" гэж элийрэв. Яагаад яллах гээд байгаа вэ гэвэл Шүүгч авлигал авч болохгүй. Шударга шүүнэ гэсэн тангарагаасаа няцсан учраас та нарыг шүүх гэж байна. Нэр төрдөө ийм л хайртай юм бол хэн та нарыг авлигал ав гэсэн юм бэ?

Баасанжавын Отгон-н зураг.

Хүсэлт ёсоор нь КИНОТЕАТРТ хурал хийгээд, нотлох баримтуудыг чинь дэлгэц дээр харуулаад, хуулийн ангийн оюутнуудыг зритэлд суулгаж байгаад шүүх хурлыг телевизээр шууд дамжуулан үзүүлье. Хүний мууд дурласан даа биш. Эдний алхны дор олон хүний хувь заяа, амьдрал нэр төр, хүч хөлс бий. Ард түмэн шударга шүүхээр шүүлгэх эрхтэйг үндсэн хуульд тунхагласан. Намайг үзэн ядах хэрэггүй. Өөрсдийнхөө үйлдлийг үзэн яд! Эцсийн шийдвэр гартал мэдээлэх үүргээ биелүүлэх болно.

Сэтгүүлч Б.Отгон

2020.03.19

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ганааа

      (122.201.24.212) 2020-03-22 14:50
      • 0
      • 0

      шившиг.шүүгч авилга авсан нь тогтоогдвол түүний өмнө нь шийдвэрлэсэн бүх хэргийг дээд шатны шүүхээр хянах уу?

      Хариулах