Д.Трамп ДЭМБ-ыг “Хятадын утсан хүүхэлдэй” гэв

Twitter Print
2020 оны 05-р сар 19-нд 13:27 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусын цар тахлын асуудлаар олон улсын цахим хурал зохион байгуулж буй Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагыг "Хятадын утсан хүүхэлдэй" хэмээн тодорхойлжээ.

Тэрээр ДЭМБ-ын коронавирусын цар тахлын үеэр улс орнуудад өгсөн зөвлөгөөнүүд нь "аймшигтай муу байсан" хэмээн ба ДЭМБ "дандаа Хятадын талд" байсан гэжээ. ДЭМБ-аас зохион байгуулж буй цахим хуралд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп оролцоогүй ч АНУ-ыг төлөөлж тус улсын Эрүүл мэндийн сайд Алекс Азар оролцсон аж. Тэрээр ДЭМБ нь коронавирусын цар тахлын үеэр буруу ажилласаны улмаас олон хүн амиа алдсан гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хувьд коронавирусын цар тахлын эсрэг муу ажилласан гэсэн шүүмжлэлд өөрөө өртөөд байгаа ч тэрээр ДЭМБ нь улс орнуудад коронавирусын цар тахлын тухай цаг тухайд нь анхааруулж чадаагүй, БНХАУ-д хэтэрхий их итгэсэн хэмээн ДЭМБ-ыг удаа дараа буруушаасан мэдэгдэл хийсэн билээ. Түүний хэлж байгаагаар БНХАУ коронавирусын халдвар тархсанаас хойш халдварын тухай үнэн бодитой мэдээлэл өгөөгүй, асуудлыг нуун дарагдуулсан аж. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Д. Трамп ДЭМБ-д санхүүжилт олгохоо зогсоосон билээ.

Харин ДЭМБ-аас зохион байгуулж буй цахим хуралд оролцсон БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин Хятад улс коронавирусын цар тахлын холбоотой асуудал дээр "нээлттэй бөгөөд ил тод" байсан хэмээн, цар тахлыг хяналтандаа авсан дараа уг асуудлыг албан ёсоор шалгуулах болно гэжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.