Эр нөхрийн амжилттай байх эсэх нь эхнэр хүнээс бүрэн хамаардаг

Twitter Print
2023 оны 05-р сар 11-нд 08:20 цагт
Мэдээний зураг,

Эмэгтэй хүнд цаанаа л нэг тайлагдашгүй, нууц далд нэгэн увидас байдаг. Тэр юу вэ гэвэл эмэгтэйчүүдийн зөн совинлог байдал, сэтгэл санааны бусдад нөлөөлөх энерги юм. Харин энэ чадвар нь эрчүүдийнхээс хэд дахин хүчтэй байдаг гэнэ. Иймээс эмэгтэйчүүдийн уг чадвар нь өөрийнх нь хувийн амьдрал болоод эр нөхрийнх нь ажил амжилтанд маш их нөлөөлдөг аж. 

Түүнчлэн эмэгтэй хүн аз жаргалтай, баяр баяслаар дүүрэн байх эсэх нь эр нөхрийн эхнэртэйгээ харьцах харьцаанаас ихээхэн шалтгаалдаг бөгөөд эрүүл саруул, аз жаргалтай эхнэрийн энерги нөхөрт нөлөөлснөөр амжилт ар араасаа ирсээр байдаг. 

Учир нь эмэгтэйчүүд халуун дулаан уур амьсгалтай гэр бүлийг бүрдүүлж чадсанаар дотоод эрч хүч, энергиэр хангалттай цэнэглэгдэж, уг байдал нь ч өөрт нь тааламжтайгаар нөлөөлөх төдийгүй нөхрийнх нь амжилтанд маш том нөлөө үзүүлж, амьдрал нь бүхэлдээ талархал, хайр халамжаар бялхдаг.

Нэг ёсондоо эмэгтэйчүүд нөхөртөө сайн сайхан зүйл, амжилт, хөгжил цэцэглэлтийг авчирч мандан бадруулж, эсвэл бүр эсрэгээрээ сөрөг муу, хорон энергийг ч өгч унан доройтуулах чадвартай аж. Энэ нь зөвхөн эмэгтэй хүнийг эр нөхөр нь хэрхэн хайр халамжинд умбуулснаас шалтгаалж түүнд хуримтдагдсан энергиэс үүдэлтэй байдаг гэнэ. Нэгэнт ёсолж авсан эхнэрээ араар нь тавьж, гомдоож, үр хүүхдээ сул анхаарснаас эмэгтэй хүнд үүссэн гомдол, харуусал, үзэн ядалт, хэрүүл шуугиан эсрэг цэнэг болон хуримтлагдаж улмаар эр нөхрийнхөө амжилтыг хааж унан доройтох шалтгаан болдог байна. 

Эмэгтэйчүүд өөрийн гэсэн энергийн нимгэн бүрхүүлээр бүрхэгдсэн байдаг учраас түүний санаа бодол, дотоод энерги, сэтгэл санааны байдал зэрэг нь маш хурдан биеллээ олдог. Хэрвээ эхнэрүүд гэр бүлийн амьдралдаа болоод эр нөхөртөө сэтгэл хангалуун бус байдаг бол өөрсдөө ч тэр, нөхөр нь тэр амжилтанд хүрнэ гэж санахын ч хэрэггүй гэнэ.

Хэрэв эр хүн хайртай бүсгүйдээ сайхан ханддаггүй, бэлэг өгдөггүй, баярлуулдаггүй, зөвхөн гэртээ байлгаж гэр орон үр хүүхдээ харуулах, хоол унд бэлдүүлэх төдийхнөөр байлгадаг бол ажил нь бүтэлгүйтэж, сэтгэл санаа нь тайван бус байдаг гэнэ.

Гэр бүлээ аз жаргалтай, ажил төрлөө амжилт бүтээлээр дүүрэн байлгая гэвэл хариулт нь тун энгийн бөгөөд нөхөр нь эхнэрээрээ, эхнэр нь нөхрөөрөө бахархаж, гэрлэлтэндээ сэтгэл ханамжтай байж, үр хүүхдээ хайрлаж чадвал гарцаагүй амжилт бүхэн ар араасаа цуварч, сайхан амьдрахын эх булаг болдог гэнэ шүү. Иймээс эхнэр, нөхрүүд бие биендээ халуун дулаан хандаж, хайраар бялхаж, үр хүүхдээ энэрэн хайрлаж байгаарай. Бие биендээ урмын үгийг харамгүй хэлж, амжилт хүсэн ерөөж байгаарай. 

Эх сурвалж: www.makataka.ru

Орчуулсан:

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.