Илон Маск украинчуудын хүсэлтийг биелүүлэх нь дайны явцыг хурцатгана гэж үзэж байна

Twitter Print
2023 оны 09-р сар 09-нд 11:10 цагт
Мэдээний зураг,

Украины зэвсэгт хүчин Крымийн хойгт байрлах Севастополь боомтод байрлах Оросын тэнгисийн флотод цохилт үзүүлэх зорилгоор SpaceX компанийг үүсгэн байгуулагч Илон Маскаас Starlink хиймэл дагуулынхаа сүлжээг Севастополь хотод идэвхжүүлэхийг хүссэн ч Илон Маск Киевийн хүсэлтийг биелүүлэх нь дайны үйл явцыг хурцатгана гэж үзэн татгалзсан гэдгээ мэдэгджээ.

CNN агентлаг шинээр хэвлэгдэн гарч буй Илон Маскийн намтар номонд Крымийн ойролцоо болсон Украины дроны халдлагын үеэр Илон Маск Starlink хиймэл дагуулын сүлжээг таслахыг үүрэг болгосноос болж Украины дронууд холбоогүй болж, Оросын талд үзүүлэх цохилт амжилтгүй болсон хэсгийг иш татсан билээ.

Уг нийтлэлийн хариуд Илон Маск X платформд Starlink хиймэл дагуулын сүлжээгээ Севастопольд идэвхжүүлэх Киевийн хүсэлтэнд татгалзсан хариу өгөхөөс өөр арга байхгүй байсан тухайгаа бичжээ. Тэрээр, "Киевийн зорилго нь Оросын флотын тодорхой хэсгийг устгаж усан доор оруулах байсан. Киевийн хүсэлтийг зөвшөөрсөн бол SpaceX компани дайнд оролцсон болж, дайны үйл явц хурцдахад хүргэх байсан." хэмээн онцолжээ.

Севастополь боомт хотод байрладаг ОХУ-ын Хар тэнгисийн флот Украины Хар тэнгис дэх боомт хотуудыг бүслэх явдалд гол үүрэг гүйцэтгэсэн билээ. Уолтер Айзексоны бичсэн Илон Маскийн намтар номонд Илон Маск Киевийн хүсэлтээр Starlink хиймэл дагуулын сүлжээгээ идэвхжүүлсэн бол ОХУ Украины халдлагын хариуд цөмийн зэвсгээр цохилт үзүүлж, Америкийн "Сувдан эрэг"-ийн түүх давтагдана гэж эмээсэн тухай бичсэн байна.

2022 оны 2-р сард ОХУ Украин руу довтолсноос хойш SpaceX компани хувь хүмүүсийн хандив болон АНУ-ын гадаадын улс орнуудад үзүүлэх тусламжийг хариуцсан агентлагтай хийсэн гэрээний дагуу украинчууд болон Украины зэвсэгт хүчнийг өндөр хурдны интернетийн 4000 гаруй Starlink хиймэл дагуулын сүлжээгээр хангаж байгаа билээ.

Эх сурвалж: Meduza.io

Содномцэрэнгийн Энхзаяа 

Mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.126.89.60) 2023-09-09 20:02
      • 0
      • 0

      Uhaantai hun bna

      Хариулах

    • Зөв

      (103.57.93.110) 2023-09-09 13:15
      • 0
      • 1

      Зөв УХААНТАЙ Л ЮМ БАЙНА

      Хариулах

    • ESUIGEN

      (197.211.53.29) 2022-07-28 15:06
      • 2
      • 0

      Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.245) 2023-09-09 20:15
      • 0
      • 1

      Хуцаад солиороод байгаарай. Пизда чинь одоо бүр амандаа орсноо солиордог болж. Зээл авах уу гэж асуудаг байснаа больцон элэг бөөр ярьцан шааж байна.

      Хариулах

    • Зочин

      (103.57.92.100) 2023-09-09 16:01
      • 1
      • 0

      Байна

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.245) 2023-09-09 20:13
      • 0
      • 1

      soliorood bgaarai. uwchtei shees we hvnii naimaand yvchiw.

      Хариулах