
Хүүхэд өвдөх шалтгаан бол хувцас, хоол. Хүүхдийн идэх хоол амттай, төрөл олон, элдэв хольцгүй, шингэхэд хялбар, сайн болгож буцалгаж, жингэсэн хоол байх ёстой.
Ундны хувьд үзэм жимс буцалгаад уулгаж болох ба боломжгүй тохиолдолд буцалсан хольцгүй ус байхад болно л доо.
Өтгөн цай, давстай хоол, халуун ногоо, олон амтлагч, даршилсан давсалсан ногоо жимс огт хэрэггүй!
Хувцасны хувьд гоё ганганаасаа илүүтэй дулаан байх л чухал. Намар, хавар, өвөл, зуны сэрүүнд түрийтэй гутал, ноосон өмд, малгай өмсүүлж, хүзүүний ороолт хэрэгтэй.
Охидыг түфльтэй, кeттэй, дан тиркотой явуулах маш буруу. Хөвгүүд ч мөн адил нимгэн өмд, дан гуталтай явж болохгүй! Хүүхэд дороосоо буюу хөл, өгзөг, бөгс бэлхүйсээр даарвал давсаг бөөр, ууц нурууны өвчтэй болно.
Хүүхдийн хоолой хүйтэн агаар амьсгалах төдийд үрэвсдэг. Хөлөөсөө даарсанаас, хүйтэн ундаа ууснаас хоолойн ар салст улайж, идээлж улмаар угжирч архагшисаар зүрх, үe мөчний өвчтэй болчихдог.
Энэ нь ихээ олон жилийн дараа буюу хүүхдийн шилжилтийн эс бөгөөс ид залуу идэр насанд илэрч насны хязгаар тогтоочихдог аюултай! Ихэнхдээ үхлээс өөр гарцгүй болгочихдог юм шүү!
Хүүхэдтэй хүн бүр хүүхдийнхээ хувцаслалт, хоололтонд байнга анхаарч байгаарай.
Гоё ганганаас илүүтэй дулаан л хувцаслаарай! Амттай тансаг хоолноос илүүтэй элдэв хольцгүй ЭКО хүнс чухал!
Хүүхэд өвдөх хамгийн хэцүү!
Хүний их эмч Самбуугийн Энхтайван
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.