Амтат жор: Байцааны бялуу

Twitter Print
2021 оны 03-р сар 04-нд 13:27 цагт
Мэдээний зураг,

Орц: Нэг байцаа

400 гр татсан мах

1 ш сонгино

1 ш лууван

1 ш улаан амтат чинжүү

2 ш помидор

Давс, перец, үхрийн буйлон

Бас өөрсдийн дуртай амтлагчаар амталж болно.

Хийх заавар:

Байцааны голыг 4-5 см хиртэй ухаж аваад байцаагаа бүхлээр нь 10 минут чанана. Хальсыг нь уралгүй эвтэйхэн нэг нэгээр нь салгаж аваарай. Дугуй шилэн саванд эсвэл кэйкны хэв хэрэглэх бол калкан болгон тугалган цаас бүрэн дэвсээрэй. Шөл нь хажуу зайгаар нь асгарах аюултай шүү. Хэвэндээ байцаагаа дэвсэж өгнө. Хэрхэн тавих бичлэг грүпп дээр байгаа.

Махаа амтлах: Сонгино, чинжүүгээ татна. Луувангаа үрнэ. Помидороо буцлам халуун усанд дүрж хальсыг нь аваад жижиг хэрчиж хийгээд махаа амтална. Байцааны хальс дэвссэн хэвэндээ тал махаа хийж ахин байцааны хальс дэвсээд үлдэгдлээ хийгээд нэг байцааны хальсаар бүрээд бусад хэвний гадуур унжуулсан байцагаа жигд бүрнэ. Бага зэрэг тос түрхэнэ. Тугалган цаасаар бүтээж 200 градусд 40 минут жигнэнэ. Тугалган цаасаа аваад ахин 10 минут жигнэнэ. Гаргаад эвтэйхэн шөлийг нь шахаж аваарай.

Эх сурвалж: Urka's kitchen

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.