Футзалын шигшээ багийн “Уураг тархи” Э.Ганзориг

Twitter Print
2019 оны 09-р сар 24-нд 16:50 цагт
Мэдээний зураг,

Азийн футзалын АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх Монголын үндэсний шигшээ багийн хамгийн гол тоглогчдын нэг Э.Ганзоригийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Манай футзалын үндэсний шигшээ баг Азийн Хөлбөмбөгийн Холбооны албан ёсны 9 тоглолтод оролцсоноос Э.Ганзориг 6-д гарааны бүрэлдэхүүнээс үлдсэнд нь сэлгээнээс тоглосон. Хэдийгээр энэ есөн тоглолтод гоол оруулаагүй ч гоолын дамжуулалт өгч, багийн тэнцвэрийг хадгалж, хамаг л "Хорыг найруулж" байдаг учраас гарааны сонголт байж чаддаг.

Футзалын үндэсний шигшээ багаас гадна Футзалын дээд лигийн дархан аварга "Унаганууд" клубийн салшгүй нэг хэсэг. Жил бүр футзалын дээд лигт гоолын дамжуулалтаараа тэргүүлэхээс гадна мэргэн буучдын жагсаалтын эхний 5-д бичигддэг бишрэм үзүүлэлттэй.

Эх сурвалж: Монголын Хөлбөмбөгийн холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.