
Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшин сонгогдсон Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөлөө.
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 13-р тойрог Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн бөгөөд сонгуулийн саналын дүнгээр тойрогтоо нэгдүгээр бичигдсэн. Сонгуулийн сурталчилгааныхаа хугацаанд цагдан хоригдож, хорих ангиас сонгуульд өрсөлдсөн түүнд Сонгуулийн ерөнхий хороо 2020 оны 6-р сарын 26-ны өдөр гишүүний үнэмлэх олгосон юм.
Гэвч тэрбээр цагдан хоригдож байсан тул тангараг өргөх ёслолд оролцоогүй бөгөөд түүнийг суллах шийдвэрийг 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан бөгөөд ийнхүү өнөөдөр тангараг өргөж, УИХ-ын гишүүн болж байна. Түүнийг хэрэг нь шийдэгдэж нэг талдаа гараагүй энэ цаг үед тангараг өргүүлэх нь буруу хэмээн Ерөнхийлөгч чуулганы танхимд үгээ хэлсэн бол УИХ дахь АН-ын бүлэг тангараг өргөхийг эсэргүүцэж, чуулганы танхимыг орхисон юм.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
зочин
(64.119.18.108) 2021-03-19 15:41Хөгийн амьтад.Биднийг бүр доромжилж гүйцэх юмаа!
Хариулах
Irgen
(65.74.233.78) 2021-03-03 15:51Arai umaa
Хариулах