
Чөлөөт бөхийн дэвжээнд танилцан, амжилтын хамтдаа хөдөлмөрлөн зүтгэж яваа спортын үлгэр жишээ хосуудын нэг Дэлхийн аварга, МУГТ П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар өнөөдөр гал голомтоо бадрааж, өрх гэр бүлийн тоог нэгээр нэмж байна.
“Алдар” спорт хорооны ах, дүү хоёр гавьяат болох Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр нарын шавь, ижилхэн спортоор хичээллэдэг гээд тэдэнд адилхан зүйл олон. Хосууд 2017 онд УАШТ-д түрүүлж, ДАШТ-д хамт оролцсон удаатай. Тэр жил П.Орхон дэлхийн аварга болж, баярт мөчөө хамтдаа хуваалцсан билээ.
Тухайн үед улс бүр зөвхөн шилдгээ илгээдэг дэлхийн дэвжээнд хосууд хамтдаа өрсөлдөнө гэдэг тэр бүр тохиогоод байхгүй завшаан болж байсан юм. Хосууддаа цаашдынх нь амьдралд хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг нийт уншигчдынхаа өмнөөс хүсье.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.