МАНАН-гийн бүлэг дээрэмчид, авлигачид эхнээсээ чанга ял шийтгэл хүлээх ёстой...

Twitter Print
2019 оны 10-р сар 21-нд 15:45 цагт
Мэдээний зураг,

За ямартай ч 3.2-хон сая хүн амтай, дэлхийн 220 орчим улс гүрнүүдаас газар нутгийнхаа хэмжээгээр 19-д эрэмбэлэгддэг Их эзэн Чингисийн үр хойч бидэндээ үлдээж орхисон Монгол Улс маань Африкийн үзээгүй ядуу Зимбабветэй тэврэлдэх нь шахуу Олон улсын банк санхүү, авилга хээл хахууль, гэмт хэргийг судалж тогтоодог  Саарал жагсаалтад орчихдог юм байна. Ингэснээр дэлхийн улс орнууд манайд итгэх нь эрс багасч, Олон улсын банк санхүүгийн нөлөө бүхий байгууллагуудаас Монгол руу чиглүүлэх хөрөнгө оруулалтууд эрс багасах нь тодорхой болж байгаа юм билээ.

Хамгийн ноцтой, манай улс Олон улсын банк санхүү, хээл хахууль, алан хядагчид, зэвсэглэлээр хөөцөлдөхийн эсрэг хүчтэй тэмцдэг FATF хэмээх энэхүү байгууллагын Саарал жагсаалтанд  шурган орсны гол учир шалтгаан нь манай хууль , шүүх, прокурор гэх хяналтын байгууллагууд нь санхүүгийн  нарийн хяналт шалгалтыг  цаг тухайд нь зохих ёсоор хийж, хэрэгжүүлж байгаагүй, Иран, БНАСАУ зэрэг улс орнууд рүү чиглэсэн мөнгө угаах, зэвсэглэлээр хөөцөлдөхтэй холбоотой үйлдлүүдийг мөрдөн шалгаж, МАНАН-гийн толгойд шургалсан авилга, хээл хахуулийн асар том бүлэглэлүүдийг тас цохин устгаж, Монголын улстөр, төрийн толгойд үүрлэсэн гэмт хэрэгтнүүдэд  хийсэн бүх л хулгай луйвар, авлигын гэмт хэргүүдэд нь дүйцэхүйц ял шийтгэл оноож байгаагүйд л оршиж байгааг FATF-ын зүгээс маш тодорхой дурдаж, дүгнэлтээ ч манайд ирүүлээд байгаа. Тэгээд ч Олон улсын банк санхүүгийн байгууллагын зүгээс Монголын төрийн толгойд үүрлэсэн тэдгээр гэмт хэрэгтнүүдийн хулгай луйвар, авилга хээл хахуулиар олсон бүх л  орлого, дээрх гэмт хэргүүддээ  ашиглаж байсан  техник хэрэгсэлүүдийг  нь цаг алдалгүй  бүгдийг нь хураан авч мэдээлэх зэрэг тодорхой шаардлагуудыг тавьсан байгаа.

Энд нэгэн ноцтой баримт дэлгэхэд Олон улсын банк санхүү, авилга хээл хахууль, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцдэг Азийн сангийн энэ оны судалгаагаар Монгол  дахь авлига, хээл хахууль, улс төрийн эрх мэдэлтнүүдийн өдүүлсэн гэмт хэргүүдийг хөөн хэлэлцэж, шударгаар хэлэлцэн шийдвэрлэсэн нь маш бага буюу дөнгөж л  23.89 хувьтай байгаа нь Монгол Улсын нэр хүндийг  дэлхий нийтийн банк санхүүгийн Саарал жагсаалтанд бичигдэх хүртэл доош татан унагах гол  хүчин зүйл болсон нь ойлгомжтой юм.

Ер нь ингэхэд  Монгол Улсын нэр хүнд дэлхий нийтийн Саарал жагсаалтанд ортлоо доош унасаны гэм бурууг өнөөдрийн эрх баригч МАН-аас гадна Монголын төр засгийн эрхийг дангаараа сандайлж суусан өнөөдрийн сөрөг хүчин АН-тай ч ихээхэн гүнзгий холбоотой, тэдний хувьд тодорхой хэмжээний зэмлэл шийтгэл хүлээх учиртай.  Тухайлбал өнөөдрийн сөрөг хүчин гэгдэх АН-ын хувьд Монгол Улсын төр засгийн эрх мэдлийг 2012-2016 онд атгаж суухдаа Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын толгойлсон Шинэчлэлийн Засгийн газрууд нь санхүүгийн авилга, хээл хахууль, төрийн мөнгө угаах талаар асар их будлиан хутгаж, дэлхийд эхний 10-т жагсах алт, мөнгө, зэсийн асар их баялагтай Оюутолгойг Англид бүртгэлтэй Рио Тинтод бэлэглэсэн гээд Монгол Улсын хөрөнгө санхүүгээр тоглож, гараа угаацгаасан байдаг.  

Ер нь бол хууль тогтоох дээд байгууллага нэртэй 76 этгээдийн хамгийн таатай орогнох, авилга хээл хахуулийн асар том сулжээ болох УИХ-нь 2013- 2014 онуудад “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл”, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын толгойлсон Засгийн газрууд нь 2012-2016 онд үйл ажиллагаа, бодлогын маш том алдаанууд гаргаж, эдийн засгийг хяналтаасаа алдсан нь Монголын авлигач, хулгайч дээрэмчдийг  өөгшүүлэх, ямар ч гэм шийтгэлгүй өнөөдрийг хүртэл дархлагдах суурийг бэлтгэж өгсөн билээ.

Тэдгээр он жилүүдэд  Монголбанк, Засгийн газар хамтран “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гээчийг санаачлан хэрэгжүүлснээр Монголбанк нь үндсэн үүргээсээ татгалзаж, бэлэн мөнгө тараадаг Арилжааны банкуудын толгойг илж эхэлсэн түүхтэй. Тухайн үед  Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарыг сууж байхад “Чингис, Самурай” бондуудын асар их мөнгийг  аж ахуйн нэгжүүдэд баруун солгойгүй тарааж эхэлсэн түүхтэй. Тэгээд ч 2014 оноос Ардчилсан намын гишүүд болох  Эрчим хүчний сайд асан М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар зэрэг этгээдүүд авилга, хээл хахууль, албан тушаалын  томоохон гэмт хэргүүдэд орооцолдон шалгуулж эхэлсэн ч ямар нэгэн ял зэмгүй мултарцгаасан байдаг.   .

Чухамдаа “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа” нь дууссан нэрээр асар том авилга хээл хахуулийн гэмт хэргүүд нь өнөөдөр ч шийдэгдэлгүй цаг хожиж яваа Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, ЗТХЯ-ны Хэлтэсийн дарга асан Р.Онон нарт  нэн яаралтай гэм ялыг нь эдлүүлэх цаг ирж байх шиг байна. Тэдэн дээр Монголын төрийн албанд авилга хээл хахууль, бас бус аргаар шургалж амжсан Уул уурхайн яамны дэд сайд асан Р.Эрдэнэбүрэн л гэхэд 1.2 сая Еврогийн авилга, хээл хахуулийн хэрэгт орооцолдоод байгаа бол БХБЯ-ны дэд сайд асан О.Эрдэнэбулган  ч тодорхой хэмжээний авилга, хээл хахуулийн хэргээрээ нэмэгдэж байгаа.

Тэдгээр дэд сайд асанууд буюу Монголын улстөрийн жижигчүүдийн араас “Жинхэнэ акул”-ууд нь болох Монгол Улсын Ерөнхий прокурор асан, Ц.Элбэгдоржийн гол хамгаалагч  Д.Дорлигжав, Оюутолгойг Рио Тинтод бэлэглэснийхээ шанд асар их авилга, хээл хахуулиар шагнуулсан  Ерөнхий сайд нар асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нар ч шударга, чанга хатуу шүүхийн өмнө заавал ч үгүй зогсох учиртай хулгайч, луйварчид гэдэг нь тодорхой юм.  

 

Мэдээж энэ бүхний толгойд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн АТГ-д үүсгэгдсэн хавтаст хэрэг, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж ӨАБНУ-ын “Стандарт” банкнаас  40 сая ам долларын зээлийг салгаж дөнгөсөн “Жаст”-ын эзэн Ш.Батхүү болон түүний хань хамсаатнууд болох Г.Алтан, Б.Мөнхжаргал, Ц.Ганзориг нарын зургаан хүнд холбогдох Эрүүгийн гэмт хэргүүдийг ч дурдах шаардлагатай.   

Хамгийн харамсалтай нь үйлдсэн гэм нүгэл, гэмт хэргүүд нь улаан цайм тодорхой дээрх  авлигачдын хэргийг Монголын хууль хяналт, шүүх прокурорын байгууллагууд шийдэж чадахгүй ийш тийш нь хаялсаар “Гэмт хэргийн  хөөн хэлэлцэх хугацаа” гэгч  руу нь ойртуулсаар өнөөдөртэй золгоод байгаа.  

Харин уншигчиддаа дуулгах нэгэн гайгүй шиг мэдээлэл нь МАНАН-гийн бүлэг дээрэмчид буюу Монголын төр засгийн толгойд үүрлэсэн бүлэг луйварчдыг эхнээс  шүүж, гэм бурууг нь тооцож, ялыг нь эдлүүлэх үйл ажиллагаа маргаашнаас эхлэх гэж байгаа. Тухайлбал НИТХ-ын дарга асан өнөөх Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох “Алдарт 60 тэрбумын хэрэг”-ийн шүүх хурал маргааш өглөөний 09:30 минутад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэх тов гарчихаад байгаа. Гэхдээ Монгол Улс Олон улсын банк санхүү, авилга хээл хахуулийн  гэмт хэргийн Саарал жагсаалтанд багтсаны дараа болж байгаа энэхүү “Алдарт 60 тэрбум”-ын гэмт хэрэг хэрхэн үнэн зөвөөр шийдэгдэх нь дэлхий нийтэд Монгол Улсыг аль хэр шударга үнэнээр харж, дүгнэх хамгийн эхний шалгаруулалт болох нь тодорхой юм.  

Дээрх алдарт 60 тэрбумийн албан тушаал, авилга хээл хахуулийн томоохон гэмт хэргийг гурван жил гаруй шалгасны эцэст Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг яллагдагчаар татсан. Тэдэнд холбогдох дээрх Гэмт хэргийг өнгөрсөн наймдугаар сард 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалт буюу "Сонгуулийг будилаантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахыг завдсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байгааг сануулах ёстой болов уу.

Эцэст нь тэмдэглэхэд Монгол Улсын төр засаг, эрх мэдэл, бүх л баялгийн толгойд бүлэг бүлгээрээ ээлжлэн сууж, төсвийн мөнгөөр гараа угааж, асар их авилга хээл хахуулийг цэцэглүүлсээр ирсэн МАНАН-гийн бүлэг дээрэмчид болон тэднийг хамгаалагчид, хамтран луйвардаж, хулгайлан завшигчид болох Монголын хууль шүүх, прокурорын байгууллагуудыг хамж базсан  шүүгч, прокурорууд яажшуухан шүүх, аль эсвэл урьдынх шигээ толгойг нь илж хамгаалах эсэхийг маргаашнаас харцгаах болно. Мэдээж ялзран доройтсон Монголын хууль шүүх, прокурорын байгууллагыг  Олон улсын банк санхүү, авилга хээл хахуультай эрс хатуу тэмцдэг FATF яагаад ч өмгөөлөн хамгаалж, толгойг нь илэхгүй нь ойлгомжтой. Тэгээд ч өнөөдрийг хүртэл МАНАН бүлэглдэлийн дээрэмчид нь  Өршөөлийн хууль, Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэгчээр бат найдвартай хамгаалуулсаар ирсний  өр төлөөсийг Монголчууд байгалийн баялаг, хөрөнгө мөнгө, амьдралын бүх л үзүүлэлтүүдээрээ  төлж хохирох нь тодорхой болоод байгаа энэ цаг үед Монгол Улс хууль шүүх, прокуроын байгууллагууддаа эрс шинэчлэл, цоо шинэ бүтэц бүрэлдэхүүнийг тохоон томилох нь амьдралын шаардлагаар урган гарч ирж байгаа юм. Эцсийн эцэст улсаараа Олон улсын банк санхүүгийн Саарал жагсаалтанд орсны гол бурууг  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон Ерөнхий сайд асан С.Баяр, УИХын дарга асан М.Энхболд тэргүүтэй МАНАН-гийн бүлэг дээрэмчид, авилга хээл хахууль, төрийн албаны наймаалцлаар төсвийн асар их мөнгөнд эзэн суугчдад үүрүүлэх, тэд ч шударга шүүхээр чанга хатуухан шийтгүүлэх ёстой цаг үе ирж байна.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.