“Ачит ихт” ХХК-ны жинхэнэ эзэн нь өнөөх Ц.Элбэгдорж болон бас бус...

Twitter Print
2019 оны 11-р сар 05-нд 18:29 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн гурав дөрвөн жилд ард иргэдээс байнгын шүүмжлэл сонсож ажлаа хийж байгаа эсэх нь ч мэдэгддэггүй байсан АТГ-ынхан овоо нэг ажилдаа орж, энэ оны эхний 9-хөн сард Монгол Улсын төсөв хөрөнгөнөөс 11.9 Их наяд төгрөгийг хээл хахууль, авилга, хулгай луйвраар дээрэмдэж аваад байсан МАНАН-ынхан болон тэдний гар хөл бологчдыг дорвитойхон шалгаж эхлээд байгаа билээ.

Тэдгээр МАНАН-ын гар хөл бологчид буюу Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хамгийн ойрын тойрон хүрээлэгч, “Шадар туслах” нь явсан П.Цагааны эзэмшлийн Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрийн хашаанд Зэс боловсруулах үйлдвэр ажиллуулж, экспортонд гаргадаг “Ачит Ихт” ХХК-ны  Улаанбаатар хот дахь төв оффист нь  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэсээс  өнгөрсөн 25-нд нэгжлэг хийсэн билээ.  

Гэхдээ дээрх асуудал үүнээс нэлээн өмнө өндрөө аваад байсан нь Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар 2012 оны наймдугаар сарын 9-нд томилогдон  ажлаа хэвийн  үргэлжлүүлж байснаа 2014 оны 10-р сарын 5-нд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн турхиралт, шантаажаар Ерөнхий сайдын болон АН-ын даргын суудлаасаа ховхорч байсан Н.Алтанхуяг  Эрдэнэт үйлдвэрийн балансын бус буюу хаягдал хүдрийг дахин боловсруулж, 99.999 сорьцтой катодын зэс үйлдвэрлэж, таван жил экспортолж байгаа энэхүү “Ачит Ихт” ХХК-ны жинхэнэ эзэн нь өнөөх Ц.Элбэгдорж гэдгийг зарлаж шуугиан дэгдээсэнтэй холбоотой юм.   

Ер нь бол  катодын зэс боловсруулж экспортонд гаргаснаар жилдээ 44 тэрбум төгрөгийн цэвэр ашгийг Ц.Элбэгдорж болон түүний “Шадар туслах” П.Цагаан нарын халаасанд хийсээр таван жилийн нүүр үзсэн энэхүү “Ачит Ихт” ХХК-ныг тойрсон хууль хяналтынханы шалгалтын ажиллагаа  дөнгөж эхлэлийн шатанд явж байгаа ч албаны эх сурвалжийн мэдээллээр  "Ачит Ихт” ХХК болон түүний “Далд эзэн” Ц.Элбэгдорж нартай холбоотой маш том мафийн бүх л үйл ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаа ихээхэн өргөн хүрээг хамрах нь тодорхой болоод байгаа ажээ. 


 
Хэдийгээр анхнаасаа л "Ачит-Ихт” компани нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны эзэмшлийнх бөгөөд "Ачит-Ихт” компани Эрдэнэтийн хоёрдугаар овоолгын балансын бус хүдрээс катодын цэвэр зэс үйлдвэрлэж экспортонд гаргаад удаагүй байгаа хэмээн сурталчилсаар ирсэн ч үнэн хэрэгтээ бол  2014 оны 10 сард жилдээ 10 мянган тонн катодын зэсийг “L-SX-EW” технологиор үйлдвэрлэх гидрометаллургийн үйлдвэрийг ашиглалтад оруулж, зэс үйлдвэрлэж эхэлсэн байдаг.  Харин энэхүү “Ачит Ихт” ХХК-ны катодын зэс үйлдвэрлэж экспортонд гаргадаг балансын бус хүдэр нь 1978-2005 оны хоорондох Эрдэнэт үйлдвэрийн ашигласан овоолго гэдэг.  Анх Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрээс  гарсан дээрх овоолгоос асар их ашиг унагаж болохыг танил талаараа дамжуулан мэдэж, бүх талын мэдээллийг гартаа оруулж авсан Ц.Элбэгдоржийн шунал дүрэлзэж энэхүү үйлдвэрийг барьж эхлэх төслийг 2010 онд эхлүүлээд 2014 оны хавар анхныхаа үйл ажиллагаагааг явуулж эхэлсэн байдаг.

Гэхдээ Ц.Элбэгдоржийн үүнээс өмнө эхлүүлсэн заль мэх, Монгол Улсыг өрөнд оруулж байсан түүхийг сөхвөл тэрээр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа энэ бизнесийг эхэлсэн юм билээ. Тэгээд ч түүнийгээ баталгаажуулах үүднээс 2010 оны есдүгээр сард Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй хамтын ажиллагааны гэрээ гэгчийг байгуулж байж. Түүнээс хойш хоёр жилийн дараа буюу 2013 оны 12 дугаар сард  “Ачит Ихт” нь Английн “Noble resources international” компанитай зээлийн гэрээ байгуулсан гэдэг. Ц.Элбэгдоржийн нэрээр Монгол Улсыг өрөнд оруулж байсан дээрх “Noble resources international” гэгч компани нь 2011 онд байгуулагдсан Сингапурт бүртгэлтэй, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг, “Noble” группын охин компани гэгддэг. Харин “Noble” групп нь Хонконгд бүртгэлтэй, 1986 онд байгуулагдсан худалдааны том компани гэдэг. Төв оффис нь Хонконгд байдаг, Сингапурт болон Дубай, Англид салбартай, Английн иргэн Richard Samuel Elman гэгч хүн үүсгэн байгуулсан компани юм билээ.

Ц.Элбэгдорж болон түүний “Баруун гар” П.Цагаан нар нь Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр болон өөрсдийн мэдлийн "Ачит-Ихт” компанийн хооронд 2010 оны есдүгээр сарын 3-нд хамтран ажиллах гэрээ гэгчийг байгуулжээ.  Энэхүү дээрмийн гэрээнд тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал асан, өнөөдрийн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн аав Ч.Ганзориг болон "Ачит-Ихт” компанийн Ерөнхий захирал В.Цамба нар гарын үсэг зурсан байдаг. Гэхдээ энэ гэрээ нь Эрдэнэт үйлдвэрийн Удирдах зөвлөлийн хурлаар орж баталгаажаагүй учир хоёр дахь гэрээг 2013 онд байгуулж тухайн үеийн Төрийн өмчийн хороогоор баталж байжээ. Энэхүү гэрээнд Эрдэнэт үйлдвэр балансын бус хүдрийнхээ оронд "Ачит-Ихт”-ийн хувьцааны 34 хувийг эзэмшинэ хэмээн заасан байдаг ч өнөөдрийг хүртэл тэрхүү хувь хэмжээ нь ямар нэгэн тодорхой балансгүй л явж ирсэн гэнэ.

Эцэст нь Монголын нийгэмд жинхэнэ хүлээлт үүсгээд байгаа нэгэн мэдээллийг сонордуулахад 2019 оны эхний 9-хөн сарын байдлаар Монгол Улсын төсөв хөрөнгөнөөс 11.9 Их наяд төгрөгийг хулгайлж, хээл хахууль авилгаар дээрэмдээд байгаа 23 том хэргийн үйлдэгч нарыг ирэх долоо хоногоос эхлэн хурдан шуурхай шалгаж, үйлдсэн гэмт хэрэгт нь таарсан хүндхэн ял шийтгэл оноох, тэдний дээрэмдэж, авилгадаж өөрийн болгосон үл хөдлөх хөрөнгүүдийг нь ч улсын орлого болгон хурааж авах асуудлаар Монгол төрийн 3 өндөрлөг санал нэгдэж, МАНАН-г даран устгах Шударга тэмцэлээ эхлүүлээд байгаа ажээ. Тэдний зүгээс энэхүү ширүүн тэмцэлдээ УИХ-ын гишүүдийг ч татан оролцуулахаар зөвшилцөж, хамгийн эхлээд Ц.Элбэгдоржийн Солонгосчуудаас авилга, хээл хахууль маягаар авч байгаа 3.5 сая ам долларыг авч, өгөлцөх үеийн бодит баримт, бичлэгийг УИХ-ын гишүүн болгонд хувилж өгсөн талаараа мэдэгджээ.

Мөн түүнчлэн Худалдаа хөгжлийн банкны “Нууц ноёнтон” хэмээн цоллогддог “Сахал” Д.Эрдэнэбилэг гэгч этгээд нь Уулын байжуулах Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьд эзэн суусан хэрэг болон түүний хамсаатан Т.Бадамжунай нарын хэрэг ч өндрөө авсан нь тодорхой болов. Нөгөөтэйгүүр АН-ын дэд дарга, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсан өнгөрсөн тавдугаар сарын 17-ны орой төрийн ордны хоёр давхараас унаж харамсалтайгаар нас эцэслэсэн хэрэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь эмс охидын шижмээр нэлээн ноцтой холбоотой байж ч болзошгүй талаар нягтлан шалгах ажиллагааг эрчимжүүлээд байгаа талаар төрийн ордны баттай эх сурвалж мэдээлсэн юм.   

Ямартай ч Монголын улстөр, төрийн толгойд үүрлэсэн МАНАН-гийн толгойлогч болох Ц.Элбэгдоржийн хээл хахууль, авилга, хулгай дээрмийн хэргүүд шил шилээ даран илэрч, түүний гар хөлүүд болон Монголын улстөрд үүрлэсэн бүлэг хулгайч, дээрэмчдийн үйлдсэн гэмт хэргүүдийг ч шударга үнэнээр шүүн яллах шударга ёсны тэмцэл эрчээ нэгэнт авчээ.

 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.10.22.21) 2019-11-17 07:29
      • 0
      • 0

      Элийбалай болон түүний тойрон хүрээлэгчдийг удмаар нь устгах хэрэгтэй.

      Хариулах

    • Зочин

      (66.181.184.44) 2019-11-10 17:26
      • 0
      • 0

      ОДОО НАМУУДАА ЗАДЛА.МАНАН-ИЙНХАН ЭРДЭНЭ,ЭНХБОЛД НАР НЬ НЭГ ТАЛДАА,ХҮРЭЛСҮХ,ОЮУНЭРДЭНЭ,АЛТАНХУЯГ,БАТТУЛГА,ЗИ НАР НЭГ ТАЛДАА ГАРЧ ДАХИН БҮЛГЭЛ.1982 ОНД ЯПОНЫ ЛИБЕРАЛ,ДЕМОКРАТ 2 НАМ НЭГДЭЭД ОДОО ХҮРТЭЛ ТОГТВОРТОЙ ТӨР БАРЬЖ БНА.

      Хариулах

    • Малчин

      (202.126.89.241) 2019-11-02 15:49
      • 0
      • 0

      Ээбийг зүгээр л ард түмний нэрийн өмнөөс устга. Дахин ийм хулгайч нар "Монгол" төрд шургалах ёсгүй.

      Хариулах

    • иргэд

      (103.57.92.55) 2019-11-02 13:38
      • 0
      • 0

      Ийм цаг ирэх нь зайлшгүй,ирэх цаг нь ч болсон,аливаа юманд хэм хэмжээ гэж байдаг,бузар булай юмны толгойлогч Элбэгдоржыг барьж шоронд хийсэнээр шудрага ёсны эхлэл болж,иргэдийн толгойд энэ талын бага ч гэсэн итгэл төрөөсэй билээ.

      Хариулах

    • Гаани

      (103.10.22.52) 2019-11-02 10:13
      • 0
      • 0

      ШБХонгилыг бүрэн нураагаагүй цагт эдгээр хэргүүд шудрагаар шийдэгдэх үү? Гэхдээ нэгэнт ажил хэрэг нааштайгаар эргэсэнд амжилт хүсэе!

      Хариулах

    • Зочин

      (185.242.5.99) 2019-10-31 09:19
      • 0
      • 0

      Цүнх цүнхээр нь нууцаар бэлэн мөнгө аваад явцгаадаг гэдэг олны үг ортой бололтой дог оо.

      Хариулах

    • Зочин

      (202.9.43.230) 2019-10-31 08:33
      • 0
      • 0

      Tegeed tatwaraa huuli esoor ni awaad boloo yum bishuu. Oilgohgui yumoo. Unendee duustal ni unshsangui

      Хариулах

    • Irgen should

      (68.204.74.16) 2019-10-30 20:17
      • 0
      • 0

      Enhboldiin 60 terbum gazriig naimaag sudlaachee

      Хариулах

    • Irgen

      (182.160.32.54) 2019-10-30 19:20
      • 0
      • 0

      Ene ch tom um bga bh shuu

      Хариулах