ОХУ-ын цохилтоос болж Гроза тосгонд амиа алдсан иргэд бүгд энгийн иргэд байжээ

Twitter Print
2023 оны 11-р сар 01-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 5-нд ОХУ-ын зэвсэгт хүчин Украины Харьков мужийн Гроза тосгонд пуужингийн цохилт үзүүлсний улмаас тосгонд болж байсан оршуулгын ёслолын үеэр 59 хүн амь үрэгдсэн юм.

Тухайн үед НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгч Виталий Небензя уг оршуулгын ёслолд Украины армийн албан хаагчид цугларсан байсан нь Оросын зүгээс цохилт үзүүлэх гол шалтгаан болсон хэмээн мэдэгдэж байсан юм.

Тэгвэл НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газар Харьков мужийн Гроза тосгонд болсон явдлыг шалгасан тайлангаа танилцуулсан байна.

Шалгалтын явцад НҮБ-ын мэргэжилтнүүд хэргийн газарт үзлэг шинжилгээ хийж, тосгоны оршин суугчид, гэрчүүд, болон оросуудын цохилтоос амьд үлдсэн 2 хүн, эмнэлгийн ажилчид болон шүүх шинжилгээний ажилтнууд гээд нийт 35 хүнээс мэдүүлэг авсан байна.

Шалгалтын үр дүнд мэргэжилтнүүд оросуудын цохилтоос болж Гроза тосгонд амиа алдсан 59 хүн бүгд энгийн иргэн байсныг олж тогтоожээ. Тайланд, "НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газар 10-р сарын 5-нд Гроза тосгоны кафед болж байсан оршуулгын ёслол дээр төдийгүй тухайн барилгын ойр орчимд Украины зэвсэгт хүчний ямар ч албан тушаалтан байгаагүй болохыг тогтоосон." гэж бичжээ.

Шинжээчид Оросын армийнхан Гроза тосгоны кафед цохилт үзүүлэхээсээ өмнө тухайн объектод Украины цэрэг цагдаагийн хүчнийхэн баттай байгаа эсэхийг шалгаагүй эсвэл энгийн иргэдийг санаатайгаар хороосон гэж үзэж байгаа ба аль аль тохиолдолд оросууд олон улсын хууль журмыг зөрчсөнд тооцогдох аж.

НҮБ-ын зүгээс ОХУ-д олон улсын хүмүүнлэгийн хууль журмыг баримталж, цэргийн ажиллагаа явуулахдаа энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, хохирогчдод зохих нөхөн олговор олгохыг анхааруулсан байна.

Эх сурвалж: meduza.io

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR. ADITY

      (129.205.113.182) 2023-11-25 09:30
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах