Хеликобактерийн халдвар гэж юу вэ?

Twitter Print
2020 оны 09-р сар 16-нд 09:56 цагт
Мэдээний зураг,

Хеликобактери пилори нь ахуйн замаар халдварладаг нян бөгөөд, хөдөлгөөнт шилбүүрийнхээ тусламжтайгаар ходоодны салст бүрхүүлийг гэмтээн салстад нэвтрэн орсноор ходоод 12 хуруу гэдэсний үрэвсэл, шархлаа, ходоодны архаг үрэвсэл улмаар ходоодны

Хеликобактер нь яаж шархлаа үүсгэдэг вэ?

Хеликобактер нь ходоод, 12 хуруу гэдэсний хамгаалах салст давхаргыг сулруулснаар ходоодны хүчил салстын доорх мэдрэг хэсэгт хүрэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Ходоодны хүчил болон бактер нь салстын доорх давхарт хүрснээр шарх, шархлаа үүсэх гол шалтгаан болдог. Хеликобактер нь хүчил саармагжуулах энзим ялгаруулдаг тул ходоодны хүчилд тэсвэртэй, амьд үлдэх чадвартай байдаг. Ингэснээр хамгаалах салст даврахыг төвөггүй нэвтрэх боломжтой болдог бөгөөд түүний спирал хэлбэр нь улам гүнд шигдэхэд тустай байна.

Шинж тэмдэг

Ихэвчлэн шинж тэмдэггүй явагддаг бөгөөд зарим тохиолдолд доорх шинжүүд илэрнэ. Үүнд:

• Хоолонд дургүй болох

• Цанхайх

• Биеийн жин буурах

• Амнаас эвгүй үнэртэх

• Хооллох үед болон шөнийн цагаар хэвлийгээр өвдөх

• Дотор муухай оргих

• Бөөлжих шинжүүд илэрвэл ходоодны үрэвсэл болон хеликобактерийн халдварын шинж байж болох тул та эмчид хандах хэрэгтэй.

Ходоодны үрэвсэл,ходоодны шархлаа, хеликобактерийн халдварын үед эмийн бус эмчилгээний зөвлөмж :

. Ходоодны салстын эс нөхөн төлжүүлэх - Фастро ® буюу фукоидан 100 мг бэлдмэлийг зөвлөдөг.

Энэ нь Японы Окинава аралд ургадаг онцгой чанарын эмчилгээний бор замаг буюу Cladosiphon okamuranus-аас гаргаж авсан бэлдмэл юм.

Фукоидан - замагны найрлаганд фукоз болон сиалын хүчил, хүхэржсэн полисахарид их хэмжээгээр агуулагдах ба эдгээр нь ходоодны салст бүрхэвчинд хамгаалах давхрага үүсгэж H. Pylori нян ходоодны эпитель эсэд наалдахад хориг тавьж шархлаа, үрэвсэл үүсэхээс хамгаална. Мөн ходоодны салст бүрхүүлийн эргэн нөхөн төлжих, шарх эдгэрэлтийг дэмжих (Epidermal Growth Factor / EGF and basic Fibroblast Growth Factor / bFGF) өсөлтийн хүчин зүйлийг нэмэгдүүлэн, цусан хангамжийг сайжруулснаар ходоодны хүчил ихсэх, цээж хорсох, ходоод өвдөх зовиурыг арилган ходоодны үрэвсэл, шархлааны эсрэг үйлдэл үзүүлж эдгэрэлтийг сайжруулна.

Фукоидан замаг нь зуурамтгай чанар өндөртэй, бүрхээх үйлчилгээтэй, удаан задардаг тул ходоодонд удаан үйлчилнэ. Энэ нь ходоодны шархлаа өвчнөөс гадна шархлаат бус диспепсийн эмчилгээнд богино хугацаанд үр дүнтэй ба химийн гаралтай эмийн бодис биш тул хэрэглэхэд аюулгүй, гаж нөлөөгүй бөгөөд эмийн эмчилгээтэй хавсран хэрэглэх үед эмчилгээний үр дүнг нэмэгдүүлдэг сайн талтай.

Фукоидан замаг нь эрдэс витамины бодисын солилцоог дэмжиж антиоксидант буюу хоргүйжүүлэх, цус бүлэгнэлт, судасны бөглөрөлтийн эсрэг, хавдрын эсрэг, дархлаа дэмжих, бодисын солилцооны хам шинж болон харшилын эсрэг, цус багадалтын эсрэг цус нөхөн төлжүүлэх, ясны сийрэгжилт өвчнөөс сэргийлэх өндөр ач холбогдолтой байдаг.

Бүх насныхан өдөрт 1 удаа, хамгийн багадаа 20 хоног ууж хэрэглэх ба шаардлагатай тохиолдолд ходоодны архаг үрэвсэл, ходоодны шарх өвчний үед эмчилгээг цааш үргэлжлүүлэн хэрэглэж болох ба ходоодны хавдар өвчнөөс сэргийлэх зорилгоор удаан хугацаанд хэрэглэдэг байна.

1 хайрцганд 20 капсул буюу 20 хоног уухаар савлагдсан.

Фастро нь антибиотикийн адил хеликобактерийн тоог цөөлөх замаар устгадаггүй харин түүнээс үүсдэг хоруу чанарыг бууруулж, ходоодны салстын нөхөн төлжилтийг хурдасгадаг тул эмчилгээний хувьд антибиотик эмчилгээний дараа хэрэглэх нь өндөр үр дүнтэй.

Том хүн өдөрт 1 ширхгийг өглөө өлөн дээр ууна.

No photo description available.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.