Монгол түмний түүхэн хувь заяаг шийдсэн газар бол Заг, Байдрагийн “Хүрэн бэлчир”

Twitter Print
2020 оны 06-р сар 04-нд 12:40 цагт
Мэдээний зураг,

Зураг дээр: Заг-Байдрагийн Хүрэн бэлчир дэхь Чандмань овоо

“...Тэндээс Чингис хаан Ван хан хоёрыг буцаж явахад Найманы Хөгсэү Сабраг баатар Байдраг голын бэлчирт цэрэг засаж тулалдахаар зэхэж байсан ажгуу. Чингис хаан, Ван хан хоёр хатгалдъя хэмээн цэрэг засаж хүрч ирээд орой боллоо маргааш хатгалдъя хэмээн зэрэгцэн хонов. Тэгээд Ван хан буурин дээрээ гал түлж орхиод шөнө Хар сүүл (голын нэр) өөд хөтлөн явжээ” гэж Монголын Нууц Товчоонд өгүүлдэг түүхэн газар бол өдгөөгийн Заг-Байдрагийн Хүрэн бэлчир билээ.

Хүрэн бэлчир нь Баянхонгор аймгийн төвөөс 170 км, Заг сумын төвөөс 15 км зайд оршдог бөгөөд Чингис хаан “Их Монгол улс”-ыг байгуулахын өмнө Найман улстай дайтаж явахдаа буудалласан Төрийн их хар сүлдний шүншигт газар юм.

Хожим 1686 онд Халх, Ойрадын Дөчин дөрвөний ноёдын хоёрдугаар их чуулган мөн Хүрэн бэлчирт болж цаг үеийн олон чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Түүний нэг нь харьд алдсан Байгал нуур, Шишгэдийн голын сав газраа цэргийн хүчээр буцаан авчээ.

Image may contain: mountain, sky, outdoor and nature

Заг, Байдрагийн хүрэн бэлчир

1686 онд Заг Байдрагийн Хүрэн бэлчир гэдэг газар Халхын ноёдын чуулган хуралдуулжээ.

Чуулганы зорилго нь Халхын баруун, зүүн гарын ноёдын хооронд үүсээд байгаа зөрчлийг намжааж эвлэрүүлэхэд чиглэгджээ. Тус чуулганд Далай ламын элч Галдан хийдийн ширээт гавж, Энх-Амгалан хааны элч эрхэлсэн сайд Арнай, Түшээт хан, Чахундорж, Өндөр гэгээн, Сэцэн хан Норов, Засагт хан Шар, Сайн ноёны Шамба засаг, Түшээт ханы дүү Сэдшир бэйл, Засагт ханы төрлийн тайж Саран ахай нарын зэрэг нэр нөлөө бүхий ноёд оролцжээ.

Чуулганыг V Далай ламын бие төлөөлөгч Галдан ширээт удирдан Манжийн хааны эв нэгдлийн тухай зарлигийг уншин сонсгож Түшээт хан, Засагт хан нарыг тэврэлдүүлэн эвлэрүүлж, найрамдлын тангараг тавиулжээ. Мөн чуулганаар хэлэлцсэн нэг асуудал бол Халх, Манж улс хамтран Оросын эсрэг тэмцэх явдал байв.

Хүрэн бэлчирийн чуулганы шийдвэр ёсоор Засагт хан, Түшээт ханаас албат харьяатаа нэхэмжлэхэд өгөөгүйгээр барахгүй, Түшээт хан цэрэглэн оржээ. Тулалдаанд Засагт хан Шар, Галдан бошготын дүү Доржжав нар амь үрэгдсэн нь Галдан бошготыг Халхад цэрэглэн ороход хүргэжээ. Халх, Ойрадын дайн дэгдсэнээс уг чуулганы шийдвэр амьдралд хэрэгжээгүйг харж болно. 

Заг-Байдрагийн Хүрэн бэлчир :: www.touristinfocenter.mn
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.