Холестерин тархины судасны өвчлөл үүсгэх нь

Twitter Print
2020 оны 06-р сар 25-нд 11:59 цагт
Мэдээний зураг,

Тархины цус харвалтын өвчлөл, нас баралтын тоо дэлхий дахинд тэргүүлэгч өвчлөлийн шалтгаан болж байна. Харвалтын улмаас өвчтөний гар, хөл гүнзгий саажиж, хөдөлмөрийн чадвараа бүрэн алддаг төдийгүй оюун ухаан, хэл яриа, танин мэдэхүйн үйл ажиллагаа эрс буурч тэнэгрэлийн байдалд хүрдэг.

Тархинд цус харвах үед тархинд хэрэгтэй тэжээл болон хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг цусан хангамж саарч, тасалдана. Ингэж тархинд цусан хангамж байхгүй болсон тохиолдолд тархи гэмтэж, хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж, үхэлд хүргэх аюултай. 

Нас ахих тусам судас улам хатуурч, нарийсан бөглөрөх аюултай. Амьдралын зарим буруу хэвшил болох өөх тостой хоол их идэх/гиперхолестеринеми/, дасгал хөдөлгөөн хийхгүй байх зэргээс болж энэхүү процесс хурдсаж, залуу насандаа цус харвах эрсдэлтэй болдог.

Цусан дахь ХОЛЕСТЕРИНы хэмжээ өндөр үед тархины судсанд ХОЛЕСТЕРИН хуримтлагдаж, улмаар тархины судас нарийсч, бөглөрөн тархинд цус харвалт үүсдэг.

Мөн тархины аль хэсэгт цусан хангамж саарч байгаагаас шалтгаалан гарах үр дагаварууд ялгаатай байдаг. Цус харвах нь хүний бодох, сэтгэх, мэдрэх, харилцах үйл ажиллагаанд саад учруулж, улмаар бүр мөсөн зогсоох аюултай.

Тархины судас нарийсалтын үед гарах шинж тэмдгүүд: Олон жилийн туршид ХОЛЕСТЕРИН болон бусад бодисууд судасны хананд бөөгнөрснөөр судас нарийсч хатууралтай болоход хүргэдэг. Голчлох шалтгаан нь артерийн судасны ханын гэмтэл юм. Гэмтэл нь доорхи шалтгаануудаас үүсдэг.

  • Цусны даралт өндөр байх

  • Холестролын түвшин өндөр байх

  • Цусан дахь триглицеридийн хэмжээ их байх

  • Чихрийн шижин

  • Удамшил

  • Хэт таргалалт

  • Эрүүл бус хооллолт

  • Хөдөлгөөний дутагдал

  • Тамхи татах

Омега-3 тосны хүчлийн дутагдлаас болж тархи эрт хөгширч оюуны чадамж буурдаг.

Олон тооны судалгаагаар эрдэмтэд үүнийг нотолсон байдаг. АНУ-ын Калифорнийн Их сургуулийн 1575 хүн дээр хийсэн судалгаагаар: Цусан дахь Омега-3 тосны хүчил хамгийн бага түвшинтэй хүмүүсийн тархины эзлэхүүн хэмжээ багассан байсныг тогтоожээ.  

Тэдгээр хүмүүс нь харааны ой тогтоолт,  абстракт сэтгэлгээ, шийдвэр гаргах чадвар зэрэг даалгаврууд дээр хамгийн муу дүн авч байжээ.

Эмч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Омега-3 нь бидний хоол хүнсний нилээн чухал хэсэг нь бөгөөд Омега-3 хэрэглэснээр тархины хэвийн үйл ажиллагааг хадгалж, хөгшрөлтийн улмаас тархины эд эсүүд үхэж гэмтэхээс сэргийлдэг байна.

Омега-3 дутагдал нь оюун санааны олон асуудлууд үүсгэдэг болох нь батлагдаж байгаа.

Жишээ нь: сэтгэл гутрал, ой тогтоолт буурах, оюуны чадвар буурах, сурлага муудах, (дислекси) унших чадваргүй болох, шизофрени, эрт хөгширөх, Альцгеймерын өвчин, мэдрэлийн өвчнүүд, архинд донтох, хараа муудах, уур уцаартай болох, анхаарал сарних, хүчирхийлэл, амиа хорлолт, тархины судасны хатуурал гэх мэт.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.