"Арын суудалд сууж яваа зорчигчдыг хамгаалах бүс зүүхийг шаардана"

Twitter Print
2020 оны 07-р сар 01-нд 16:57 цагт
Мэдээний зураг,

Тээврйн цагдаагийн албанаас "Яараад яахав дээ-2" аяныг  өнөөдрөөс буюу долдугаар сарын 1-ний өдрөөс зохион байгуулах талаар мэдээллээ. Энэ хүрээнд хэд хэдэн шаардлагыг жолооч, зорчигчод тавих аж.

Энэ талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд “Орон нутагт зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байгаагийн нэг шалтгаан нь тээврийн хэрэгслийн ард сууж яваа зорчигчид хамгаалах бүсээ зүүдэггүй нь эрсдэл дагуулдаг. Өөрөөр хэлбэл, осол гарах үед автомашины арын суудалд бүсгүй сууж яваа хүн цонхоор шидэгдэж амиа алдах тохиолдол бий. Тиймээс бид энэ жил орон нутгийн замд явж байгаа тээврийн хэрэгсэл болгоныг зогсоож шалгахаас гадна арын суудалд сууж яваа зорчигчдыг суудлын бүс зүүхийг шаардана" хэмээн мэдээллээ. 

Зөрчлийн тухай хуулийн 14.7-д тээврийн хэрэгслийн жолооч, эсхүл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хүнийг хорин нэгжтэй /20,000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заажээ. 

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.