Хамтран амьдрагчийнхаа 2 настай хүүг хөнөөсөн Б.Хүлгэнд бүх насаар нь хорих ял оноолоо

Twitter Print
2020 оны 07-р сар 01-нд 17:08 цагт
Мэдээний зураг,

Шүүгдэгч Бат-эрдэний Хүлгэнд холбогдох Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8 дугаар зүйлд заасан, 11.6-2, 11.7-2.1, 12.1-2.7 дугаар зүйлд тус тус зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2020.06.25 өдөр шийдвэрлэсэн байна.

Шүүгчдэгч Б.Хүлгэнийг хүнийг алах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхээд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэжүйлдсэн буюу ЭХТА-ийн 10.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийг, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учрулсан гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу ЭХТА-ийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, урьд эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай тооцогдсоны дараа хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн буюу ЭХТА-ын 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дэх заалтад заасан гэмт хэргийг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж үйлдсэн гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн буюу ЭХТА-ын 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч Б.Хүлгэнд ЭХТА-ийн 10.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар бүх насаар нь хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх ялыг оногдуулжээ. 

Шүүгдэгч Б.Хүлгэнд ЭХЕА-ын 6.8 дугаар зүйлд зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн бүх насаар нь хорих ялыг оногдуулж, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Шүүгчдэгч Б.Хүлгэн болон түүний өмгөөлөгч нь Давж заалдах гомдол гаргах эрх нээлттэй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.