Баянбүрдийн тойргийн замыг хэсэгчилж хаана

Twitter Print
2020 оны 07-р сар 04-нд 15:04 цагт
Мэдээний зураг,

Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх HDPE ф900мм-ийн цэвэр усны шугамын ажил эхлэхтэй холбоотойгоор тодорхой хугацаанд Баянбүрдийн тойргийн замын хөдөлгөөнийг хаахаар болжээ. 

Энэ талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар "Нийслэл хотод хийгдэж буй авто замын томоохон бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгье. Зайсангийн дулааны болон хүйтэн усны шугамын ажлыг "Бумба-Од" ХХК гүйцэтгэж байна. Ажлын явц 70-80 хувьтай. Гэр хорооллын цэвэр усны шугамын ажлууд хийгдэж байгаа. Дулааны шугам сүлжээний 600мм-ийн диаметртэй шугамын ажлыг Хасу мегат компани хийж байгаа бөгөөд нэгдүгээр хорооллын ард талыг 3,4 дүгээр хорооллын хойд талтай холбох шугам сүлжээний ажил хийгдэж байна.

Баянбүрдийн тойргийн замыг үе шаттайгаар хаахаар болсон. Баасан гарагийн орой 23:00 цагаас Баянбүрдийн тойргоос 3,4 дүгээр хороолол руу өгсдөг хэсгийн замын хөдөлгөөнийг бямба гарагийн өглөөний 06:00 цаг хүртэл хаана. Бямба, Ням гарагийн орой дараагийн зурвас хэсгийн хөдөлгөөнийг хаана. Ингэснээр Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх HDPE ф900мм-ийн цэвэр усны шугамын ажил хийгдэнэ" гэлээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.