“Шидэт хуудас” номын зохиолч тусгаарлалтад байхдаа таалал төгсчээ

Twitter Print
2020 оны 07-р сар 03-нд 11:44 цагт
Мэдээний зураг,

Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж байсан “Шидэт хуудас” номын зохиогч Б.Мөнхтуяа тусгаарлалтад байхдаа өвчний учир таалал төгсчээ.

Тэрээр БНСУ-ыг хоёрдугаар сарын 7-нд зорьж, тэндээ эмчилгээ хийлгээд өнгөрсөн зургадугаар сарын 18-ны тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн ч, тусгаарлалтын хугацаанд таалал төгссөн байна. Б.Мөнхтуяа хүүхдэд зориулсан “Шидэт хуудас” номоо гаргаж, номын борлуулалтын орлогоо өөрийн эмчилгээнд зориулж байснаас гадна сайхан сэтгэлт монголчууд түүнд сэтгэлийн хандиваа харамгүй илгээж байсан юм.

Тэрээр амьд сэрүүн ахуйдаа “Онгоцны буудал дээр охиноо дээш нь өргөөд хамтдаа инээлдэн зогсох сон. Энэ л миний мөрөөдөл. Зарим хүний хувьд охиноо өргөөд хамтдаа инээлдэн зогсох нь энгийн л зүйл. Харин зарим хүний хувьд мөрөөдөл нь байдаг аж” хэмээн ярьж байв. 

Түүний гэр бүл, найз нөхөд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.