Талбайн усан оргилуурыг барихдаа ус зайлуулах шугамыг дайруулсан байжээ

Twitter Print
2020 оны 07-р сар 06-нд 11:18 цагт
Мэдээний зураг,

Усан оргилуурын газар доорх шугамыг алдаатай хийснийг өнгөрсөн баасан гарагт орсон аадар борооны дараа илрүүлжээ. 

Тодруулбал, Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг Хот тохижилтын газраас байгуулах явцад газар доогуур шугам хоолой сүвлэж буудахдаа Геодези, усны барилга байгууламжийн газрын ус зайлуулах ф500-ийн шугамыг дайрсан нь сая орсон аадар борооны үеэр илэрч шуурхай арга хэмжээ авсан талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээллээ.

Ус сувгийн удирдах газар,  Геодези, усны барилга байгууламжийн газрын шуурхай бригадууд хоёр өдрийн турш ажиллаж давхар худаг хийх замаар хальж буй усыг татруулах арга хэмжээ авсан байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.