
Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нараа томилсон захирамж гаргалаа. Уг захирамжаа УИХ-д танилцуулав. Үүнтэй холбогдуулан шинээр томилогдсон сайд нар УИХ-д тангараг өргөлөө.
Сайд нар "Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараг өргөж байгаа юм.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.