УИХ-ын анхдугаар чуулган өндөрлөнө

Twitter Print
2020 оны 07-р сар 09-нд 08:26 цагт
Мэдээний зураг,

2020 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан найм дахь парламент зургаадугаар сарын 30-нд Анхдугаар чуулганаа нээсэн.

75 гишүүн тангаргаа өргөснөөр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн парламент УИХ-ын дарга, дэд даргаа сонгож, намын бүлгүүдээ байгуулан даргаа сонгох, Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг батлах асуудлыг чуулганы эхний өдрүүдэд хэлэлцэн шийдвэрлэсэн. Харин энэ долоо хоногт Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилж, Засгийн газрын бүтцийг баталсан юм. Ерөнхий сайдын танилцуулсан Засгийн газрын шинэ гишүүд өчигдөр анх удаа УИХ-д тангараг өргөн үүрэгт ажилдаа орлоо.

Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар мөн УИХ-ын дэд хороодын бүрэлдэхүүнийг баталлаа. Харин өнөөдөр Байнгын хороодын дарга нарыг сонгосноор Анхдугаар чуулганыг хаахаар төлөвлөж байна. Харин ээлжит бус чуулганыг ирэх наймдугаар сарын 1-нд зарлана. Ээлжит бус чуулганаар Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Үндсэн чиглэл, УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хууль, төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.