Бетон зуурмагийн автомашин 12 машинтай мөргөлдсөний улмаас 5 хүн гэмтжээ

Twitter Print
2020 оны 07-р сар 09-нд 10:11 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр шөнийн 23 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 13-р хороо Хайлаастын зам, сургуулийн 14-р гудамжны урд замд 13 автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ.

Тодруулбал, Howo маркийн 44 настай, эрэгтэй жолоочтой бетон зуурмагийн миксер автомашин Mutsibishi Pajero, Nissan Datsun, Honda insight, Hyundai starex, Land cruiser, долоон Toyota Prius маркийн автомашинууд болон 3 айлын хашаа мөргөсөн байна. Ослын улмаас 34 настай, эрэгтэй Э, 28 настай, эрэгтэй Э, 38 настай, эрэгтэй С, 38 настай, эрэгтэй Б нарын 5 хүн гэмтжээ. Тухайн үед осол гаргасан миксер нь 8 куб бетон зуурмаг тээвэрлэж явсан байна.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.