Хятадын эртний нэвтэрхий толь бичгийн 2 боть ном 9 сая ам.долларын үнэд хүрчээ

Twitter Print
2020 оны 07-р сар 09-нд 13:09 цагт
Мэдээний зураг,

Эртний Хятадын нэн ховор нэвтэрхий толь бичгийн 2 боть ном өнгөрсөн мягмар гарагт Парис хотноо болсон дуудлага худалдаагаар 9 сая ам. доллараар зарагджээ.

Юнлө Дадян нэртэй уг нэвтэрхий толь бичгийг Мин улсыг 1402-1424 оны хооронд удирдаж байсан эзэн хаан Юнлөгийн зарлигаар бүтээсэн ба 1404-1408 онд уг толь бичгийг бүтээх ажилд 2000 гаруй эрдэмтэд оролцжээ. Юнлөгийн нэвтэрхий толь нь 22 877 бүлгээс бүрддэг, Дэлхийн хамгийн том нэвтэрхий толь бичиг юм. 1562 онд Мин улсын 11 дэх эзэн хаан Жяжин Юнлө Дадянь нэвтэрхий толь бичгийн 2 хуулбарыг бүтээх зарлиг гаргасан аж. Харамсалтай нь 1368-1644 оны хооронд уг нэвтэрхий толь бичгийн эх хувилбар алга болжээ.

Мягмар гарагт Францын нийслэл Парис хотод дуудлага худалдаагаар зарагдсан нэвтэрхий толь бичгүүд нь Юнлө Дадян нэвтэрхий толь бичгийн нэн ховор хуулбарууд аж. Дэлхий дээр Юнлө эзэн хааны нэвтэрхий толь бичгийн 400 боть буюу уг нэвтэрхий толь бичгийн эх хуулбарын зөвхөн 4 хувь нь л үлдсэн байдаг аж. Улаан болон хар бэхээр бичигдсэн уг нэвтэрхий толийг бүхэлд нь гараар бичсэн байдаг ба дуудлага худалдаагаар зарагдсан 2 боть номын нэгэнд нь Хятадад байдаг нууруудын тухай бичсэн байсан бол нөгөөд нь оршуулгын ёс уламжлалын тухай бичсэн байжээ. Дуудлага худалдаанаас өмнө дээрх 2 боть номын дуудах үнийг 5000-8000 еврогоор тогтоосон байсан ба дуудлага худалдаагаар 2 боть ном анх дуудсан үнээсээ 1000 дахин их үнэ хүрчээ.

Ming Dynasty encyclopedia sells for more than $9 million at ...

Юнлө эзэн хаан нь Мин улсын хамгийн хүчирхэг удирдагчийн нэг байсан ба тэрээр Дундад зууны Дэлхийн долоон гайхамшгийн нэг гэгддэг Нанжин дахь Шаазан цамхгийг барих тушаалыг 1412 онд өгч байжээ. Цагаан бүрмэл шаазан тоосгоор 17 жилийн турш барьсан уг цамхаг нь 76.2 метр өндөртэй байсан ба 19-р зуунд болсон Тайпингийн бослогын үеэр нуржээ. 2010 онд Хятадын тэрбумтан Ван Жянлин Нанжин дахь Шаазан цамхгийг сэргээн засч, дахин шинээр барихад 150 сая ам. долларыг зарцуулжээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.