Ширүүн борооны улмаас Булган-Мөрөн чиглэлийн авто замд эвдрэл үүсжээ

Twitter Print
2020 оны 07-р сар 09-нд 14:48 цагт
Мэдээний зураг,

Долдугаар сарын 7-нд хоёр цаг үргэлжлэн орсон ширүүн борооны улмаас Булган - Мөрөн чиглэлийн замын 132, 109 км орчимд эвдрэл үүсжээ. 

Ойрын өдрүүдэд нийт нутгаар хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа тул жолооч тээвэрчид замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Авто тээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна. 

Ялангуяа, өнөөдөр Хөвсгөл, Булган, Архангай аймгийн нийт нутгаар, мөн Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгийн зарим сумын нутгаар дуу цахилгаантай, аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Тиймээс баруун чиглэлийн орон нутгийн замд яваа жолооч нар үер усны аюул эрсдлээс болгоомжилж, эрсдэлтэй нөхцөлд замд гаралгүй, үерийн эрсдэл намжтал сум, суурин газарт хүлээхийг сануулж байна. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.