
Үндэсний их баяр наадам зохион байгуулахаар найман салбар хороо бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр хязаалан, шүдлэн, эрлийз дунд насны морьдын уралдаан болох байсан ч усархаг борооны улмаас уралдааныг хойшлууллаа.
Унаач хүүхдүүдийн аюулгүй байдлын үүднээс Шадар сайд өнөөдрийн гурван насны уралдааныг хойшлуулах шийдвэрийг гаргалаа. Тиймээс хязаалан, шүдлэн, эрлийз дунд насны уралдааныг долоодугаар сарын 13-ныг хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргаад байна.
Харин маргааш /2020.07.11/-аас үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу азарга, их нас, эрлийз дээд насны морьдын уралдаан явагдана.
- Азарга насны морьд 07.00-11.00 цаг хүртэл
- Их насны морьд 12.00-14.30 цаг хүртэл
- Эрлийз дээд насны морьд 16.00-19.00 цаг хүртэл
Г.Ганаа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.