ЗТХ-ийн сайд Л.Халтар: Өнөөдрөөс цөөн ч гэсэн хятад мэргэжилтнүүд орж ирж эхэлж байна

Twitter Print
2020 оны 07-р сар 10-нд 14:29 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Б.Жавхлан "Л.Халтар сайдад амжилт хүсье. Дарханы замыг хариуцаж, ажлын хэсгийг нь ахалж, мэдэж байгаа мэргэжлийн хүн сайд болж байгаад баяртай байна. Танд судлаад байх шаардлага байхгүй. Энэ дөрвөн жилийн хугацаанд бүтээн байгуулалт яаж явах вэ. Одоо эхэлсэн ажил хэзээ дуусах вэ. Дараагийн замын ажил хэзээ эхлэх юм бол. Хятад мэргэжилтнүүд нь хэзээ орж ирэх гэж байна. Та санаа зоволгүйгээр тодорхой зүйл хэлээд өгөөч." 

ЗТХ-ийн сайд Л.Халтар: Б.Жавхлан гишүүний асуултад хариулъя. Нөхцөл байдал жаахан хүнд байгааг бүгдээрээ мэдэж байгаа байх. Б.Жавхлан гишүүн надаар нэг хугацаа хэлүүлэх гээд байна. Би ойлгож байна аа, ард түмэн хүсэж байгаа.  Зам, барилгын ажилд дагаж гарч ирэх хүндрэлүүд нэмэгдсэн. Үүнийг бид бүгдээрээ ойлгох ёстой.  Хамгийн наад зах нь Монголд цементийн хомсдол үүсчихлээ. Дарханы эхний ээлжийн 2 урсгалтай замыг ашиглалтад оруулахад 55 мянган тонн цемент хэрэгтэй байгаа. Үүнийг дотоодын цементийн үйлдвэрүүдээс нийлүүлэхэд жаахан хүндрэлтэй байна. 

Хоёрдугаарт, цар тахалтай холбоотойгоор БНХАУ-аас орж ирэх мэргэжилтэн, инженерүүдийн Монголд ирэх хугацаа хойшлогдсон. Уг нь 2019 оны төгсгөлд төлөвлөхдөө 2020 оны гуравдугаар сарын 15-ны үеэр орж ирээд, ажлаа эхлэх болов уу гэж байсан. Харамсалтай нь санасанаар болсонгүй, нөхцөл байдал өөрөөр эргэлээ.  Өнөөдрөөс эхлээд цөөн ч гэсэн мэргэжилтнүүд орж ирж эхэлж байна. Энэ бол тавдугаар багцын мэргэжилтнүүд. Гишүүн асуусан учраас тодорхой хэлье.  1, 3, 5 гэсэн багцын ажил нааштай байгаа. Хамгийн гол ажил болох гүүр, ус зайлуулах хоолой, мал амьтны гарц барих. Энэ ажлыг тэр болгон хүн хийж мэддэггүй юм аа. Харахад, тоос манаруулаад, ажил яваад байгаа нь мэдэгддэггүй учраас. 

Нэгдүгээр багц дээр энэ ажил 100 хувь дууссан. Дарханаас гарах хэсэг буюу 5 дугаар хэсэгт 85 орчим хувьтай хийчихсэн. Одоо сүүлийн хоолойныхоо цутгалтыг хийж байгаа. Тэгэхээр ажил бололцооны үргэлжилж байна гэсэн үг.  Хоёр, дөрөвдүгээр багцын хувьд хүнд байна. Учир юу гэвээс 14, 15 сая ам.долларын өртөгтэй багц дээр өрсөлдөж ялсан Хятадын компаниуд өнөөдөр орж ирээгүй байгаа.  Бид араас нь хөөцөлдөж, асууж, холбогдож байгаа ч харьяа газраасаа зөвшөөрөл аваагүй гэдэг шалтгаанаар цаараглаж байна. Тиймээс би 2, 4 дүгээр багцад үнэхээр санаа зовж байна гэдгийг шууд хэлье. 

Хоёр дахь урсгал буюу Европын сэргээн босголтын банкны зээлээр баригдах замын ажилд 5 компани шалгарсан. Одоо гэрээ байгуулах түвшиндээ явж байгаа. Олон улсын тендер учраас хугацаатай. Наадмын дараа ажил эхэлчих байх. Гэхдээ бид Европын сэргээн босголтын банкинд хугацааг наашлуулж өгөөч гэдэг хүсэлт тавиад ажиллаж байна. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Irgen

      (107.72.176.32) 2020-07-10 16:59
      • 0
      • 0

      Mongolchuud chadna sh dee har hyatadaat yah geed bgaa um be

      Хариулах

    • Irgen

      (107.72.176.32) 2020-07-10 16:59
      • 0
      • 0

      Mongolchuud chadna sh dee har hyatadaat yah geed bgaa um be

      Хариулах