Баян-Өлгий аймгийн Буратын гүүр нуржээ

Twitter Print
2020 оны 07-р сар 16-нд 12:28 цагт
Мэдээний зураг,

Усархаг аадар бороо орсны улмаас гол үерлэж Баян-Өлгий аймгийн төвөөс 82 км-т орших Буратын гүүр өчигдөр нуржээ.

Тус гүүр нь  ОХУ руу зорчих хилийн боомтыг чиглэдэг бөгөөд засварын ажил дөрөв хоног үргэлжлэх ажээ. Улсын хэмжээнд хаалттай байгаа авто замуудын талаар товч дурдвал Увс аймгаас хойд сумууд руу чиглэсэн гурван гүүр нурсны улмаас замын хөдөлгөөнийг нээгээгүй байна. Мөн Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарваган тахал гарсан учраас сумын ойролцоох таван суманд хөл хорио тогтоожээ. Хөл хорио энэ сарын 19-нийг хүртэл үргэлжлэх юм.

Харин Архангай аймгаас Завхан чиглэлийн замын хөдөлгөөнийг нээжээ. Уг чиглэлийн замыг энэ сарын 15-нд болсон ослын улмаас  хаагаад байсан юм.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.