ОХУ коронавирусийн эсрэг “Коронавир” эмийг гарган авчээ

Twitter Print
2020 оны 07-р сар 17-нд 12:42 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын "Р-Фарм" шинэ коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэх “Коронавир” эмийг гарган авчээ. Тус компани энэ талаар лхагва гарагт мэдээлсэн бөгөөд мэдэгдэлдээ “Бид уг эмийг Ярославль хот дахь үйлдвэртээ үйлдвэрлэж, шошголсон. Одоогийн байдлаар 7373 боодол эмийг нийлүүлээд байна” хэмээн дурьдсан байна. 

“Коронавир” нь “SARS-CoV-2” вирусээр халдварласнаас үүдэлтэй хүндрэлүүдтэй бус вирустэй шууд тэмцдэг дэлхий анхны эмүүдийн нэг юм гэдгийг компанийн хэвлэлийн алба онцлон тэмдэглэжээ. “Р-Фарм” компанийн мэдээлснээр, “Коронавир” вирусний үржих явцыг үр дүнтэй зогсоож буйг эмнэлзүйн туршилтаар тогтоосон ажээ. “Манай компани эмээ дижитал кодтойгоор гаргасан бөгөөд боодол бүрийн үйлдвэрлэлээс эмнэлэг хүртэлх хөдөлгөөнийг хянах боломжтой юм.

Эмийг жинхэнэ эсэхийг “Честный Знак” гар утасны хавстралтаар шалгаж болно” гэж компанийн төлөөлөгч мэдээлжээ. Эм, эмийн бүтээгдэхүүн, лабораторийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийн судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг “Р-Фарм” групп нь 2001 онд байгуулагдсан бөгөөд ОХУ-аас гадна Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнууд, АНУ, Герман, Япон зэрэг оронд үйл ажиллагаа явуулдаг юм. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.