“Sunshine village” хотхоны 117 хүн ундны усандаа хордсоноос 19 нь хэвтэн эмчлүүлж байна

Twitter Print
2019 оны 10-р сар 18-нд 13:39 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн XXVI  хороонд байрлах “Sunshine village” хотхоны оршин суугчдад энэ сарын 14-нөөс бөөлжиж, суулгах зэрэг гэдэсний халдварын шинж тэмдэг илэрч, улмаар ХӨСҮТ-д хандсан юм.

Дээрх шинж тэмдэг илэрсэн 117 хүн хандаж, тусламж үйлчилгээ, зөвлөгөө авчээ. Өнөөдрийн байдлаар 19 хүн хэвтэн эмчлүүлж байна.  Ундны ус болон халдварын шинж тэмдэг илэрсэн оршин суугчдын сорьцонд шинжилгээг хийхэд гэдэсний савханцар үүсгэгч E.Coli нян илэрчээ. “Sunshine village” хотхоны цэвэр усны шугамаас эвгүй үнэртэй ус гарч байсан ч түүнийг хоол хүнс, ахуйн хэрэглээндээ хэрэглэж, буцалгахгүйгээр шууд уусан гэдгийг оршин суугчид хэлж байна.

Тус хотхоныг төвлөрсөн усан хангамжийн системд холбоогүй бөгөөд энэ нь халдвар гарах шалтгаан болсон байж магадгүй гэж  урьдчилсан байдлаар үзэж буй. 

Иймд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг “Аюулгүй хоол, хүнсний 5 түлхүүр” буюу гараа савандаж угаах, түүхий ус уухгүй байх,  хоол хүнсийг гүйцэд болгож идэх,  болгосон болон түүхий хүнсийг тус тусад нь байлгах, хүнсийг зохих хэмд хадгалах зарчмыг мөрдөхийг Эрүүл мэндийн яамнаас иргэдэд зөвлөж байна.

Г.Ганаа 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Хажууд нь бай

      (122.201.31.79) 2019-10-18 14:31
      • 0
      • 0

      Хажууд нь байгаа хотхонууд төвлөрсөн ус хангамжийн систeмд холбогдсон байхад эднийх яагаад холбогдоогүй юм болоо.Тэгээд бас тансаг зэрэглэлийнх гээд 3сая-аар үнэлж зарчихаад шүү ... зарсан авсан нөхдүүд хэнэггүй л бна дах

      Хариулах