Хэнэггүй монгол зан хэрээс хэтэрлээ

Twitter Print
2020 оны 07-р сар 21-нд 09:14 цагт
Мэдээний зураг,

01. Гар утас, зурагтнаас болоод бага насны хүүхдүүд хэлд орохгүй, оройтож хэлд орох үзэгдэл ихсэж байна.

02. Арай жаахан азтай нэг нь хэл ярианы гажигтай, оюуны сааталтай тул сурах чадваргүй хэмээгдэн "хөнгөн хэлбэрийн аутизм" гэж оношлогдох буюу тусгай сургуульд "заазлагдах" гашуун хувь тавилан хүлээж байна.

03.- "Багш минь, яг үнээн. Зурагтнаас салдаггүй хүүхэд байсан юм. Гэтэл адаг сүүлд нь ийм болчихлоо."

-"Хоёр ихэр хүүхдийн уйлаан шуугиан ямар хэцүү гэж бодно вэ? Нэг найз маань гар утас бариулчихаар дуугүй болчихдог гэхээр итгээд өгчихсөн чинь одоо хоёулаа ийм дуугүй хүүхдүүд болчих юм. Та туслаач."

- "Мөнгө ажил гэж явсаар хүүхдээ хайхраагүйн гор ийм боллоо. Манай хүү уг нь гайгүй хэлд орж байсан л даа. Даанч түүнийг харах хүн байхгүй болохоор нэг хамаатныхаа оюутан охиныг гуйгаад харуултал нөгөөдөх нь цаг наргүй зурагт үзүүлсээр байгаад ийм болчих юм гэж хэн санах билээ?"

04. Энэ асуудалд нийгэм даяараа анхаарч "цахимжсан гэр бүл" бус харин "хариуцлагатай гэр бүл" болцгоомоор цаг болжээ.

Д.Болдбаатар 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.