
Амьтны эрхийг хамгаалах байгууллагууд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инээс баавгайн фермүүдэд хоригдож буй хэдэн зуун Азийн хар баавгайг аврахад туслаач хэмээн гуйжээ.
Өмнөд Солонгос даяар 400 гаруй Азийн хар баавгай төмөр торны цаана хоригдож байгаа гэсэн судалгаа байдаг ба солонгосчууд тэдгээр баавгайнуудыг алж, эд эрхтэнг нь тэр дундаа цөсийг нь эмчилгээнд ашигладаг аж. Азийн хар баавгайг дэлхийд зөвхөн БНХАУ, БНСУ-д л хуулиар агнахыг зөвшөөрдөг байна. Үүнтэй холбоотойгоор БНСУ дахь Азийн хар баавгайг тоо толгой эрс цөөрчээ.
Солонгосчууд 10-аас дээш настай Азийн хар баавгайн цөсийг төрөл бүрийн өвчин эмгэгийн үед хэрэглэдэг ба баавгайн фермүүдэд баавгайнууд 10 нас хүртлээ хоригддог аж. Баавгайнууд маш жижиг хэмжээтэй төмөр торонд, хүнд нөхцөлд хоригддог ба дийлэнхийнх нь үс ноос унасан, зарим мөч нь байхгүй болсон байдалтай байдаг аж. Анагаах ухаан хөгжиж орчин үеийн эмчилгээний эрэлт нэмэгдсэнээр Азийн хар баавгайн эрэлт багассантай холбоотойгоор баавгайн фермүүд баавгайнуудаа тэжээх боломж бололцоо мууджээ.
Тиймээс ч амьтдын эрхийг хамгаалах байгууллагууд эрх баригчдаас баавгайн фермүүдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээр фермүүдэд хоригдож буй баавгайнуудыг байгалийн хамгаалалттай бүс нутагт тавихыг хүсчээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.