Ирэх жил олимп болох уу

Twitter Print
2020 оны 07-р сар 24-нд 10:35 цагт
Мэдээний зураг,

Японы NHK телевизээс ирэх оны 7 сард болох ТОКИО 2020 олимпийн тухай,олон нийтийн дунд судалгаа явуулжээ.

Дахин хугацааг сунгах 35 хувь.

Бүрэн мөсөн хийхгүй 31 хувь

Хийх нь зөв 26 хувь

Хэрэв хийхгүй эсвэл хугацааг улам хойшлуулах саналыг авч үзвэл 66 хувьд хүрч байгаа юм. Дийлэнхи нь дэмжихгүй байгаа гэсэн үг л дээ. Судалгаанд оролцогчдын ихэнхи нь шинэ хэлбэрийн корона вирусын тархалт улам ихсэх хандлагатай учир олимпийг хийхгүй эсвэл ирэх жил хүртэл уг вирустэй холбоотойгоор тамирчдын бэлтгэл бүрэн хангагдаж амжихгүй улмаас олимпийг дахин сунгах шаардагатай гэж үзжээ.

Японы спортын үндэсний хорооны дарга Мори хэлэхдээ "Өнөөдрийн ийм байдал дуусахгүй үргэлжилвэл хийж чадахгүй болох байх. Гэхдээ олимпийн тухай дан ганц Япон улс шийдэхгүй. Улс орны олимпийн хороод,олон улсын олимпийн хороотой санал солилцож шийдвэрлэх учиртай" гэсэн бол, IOC-н Thomas Bach "Мэдээж олимпийн тэмцээнд оролцох бүх тамирчдын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангасан нөхцөлд хийх нь гарцаагүй. Юун түрүүнд олимпоос өмнө корона вирусын вакцин гарч, бид бүгд эв эрүүл болох учиртай. Тэгж байж бид амар тайван, аюулгүй, дэлхий нийтээрээ спорт уралдаан тэмцээнээр хөгжилдөн, өрсөлдөж наадах юм" хэмээн санал бодлоо илэрхийлжээ.

Б.Найдан

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.