Хоёр хилийн дунд гацсан монгол оюутныг хилээр нэвтрүүлж, тусгаарлах байранд хүргэжээ

Twitter Print
2020 оны 07-р сар 30-нд 10:46 цагт
Мэдээний зураг,

Чех улсаас  дамжин, 25 хоногийн хугацаанд газраар явсаар эх орныхоо хилд ирсэн Монгол оюутныг хилээр нэвтрүүлээгүйн улмаас Орос, Монголын хил буюу Алтанбулаг боомт дээр гацаж, олон нийт түүнийг хилээр нэвтрүүлэхийг шаардаж байсан билээ. 

Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлснээр оюутныг өнөөдөр өглөө 09:00 цагт улсын хилээр нэвтрүүлж, тусгаарлах байранд хүргэжээ. 

Тэрбээр “Буцаад Орос руу нэвтрэх боломжгүй. 25 өдрийн турш газраар яваад ирж байхад ингэнэ гэж ёстой бодсонгүй. Шалтгаан нь намайг УОК-оос, Чехээс зөвшөөрөл аваагүй учраас гэж тайлбарласан. Би Чехээс ирэхдээ асуусан, зөвшөөрөл авах хүсэлт тавьсан. Тэгэхэд Чехэд суугаа Монгол Улсын Элчин сайд “Зөвшөөрөл авах шаардлагагүй. Бичиг баримтаа үзүүлээд л хилээр нэвтэрнэ” гэсэн. Буцаад яв, бидэнд чиний асуудал хамаагүй гээд байна” хэмээн мэдэгдэж байв. 

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.