Сурах бичгүүдийг есдүгээр сарын 1-нээс өмнө сургуулиудад тарааж дуусна

Twitter Print
2020 оны 08-р сар 03-нд 13:47 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Боловсролын газраас өнөөдөр мэдээлэл хийж, сургууль, цэцэрлэгийн бүртгэл болон сурах бичиг, хөрөнгө оруулалтын ажлуудын талаар мэдээлэл өглөө. 

 

Сурах бичгийн хангалт, хүртээмжийн талаар НБГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул "Төрийн өмчийн сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдыг үнэ төлбөргүйгээр сурах бичгээр хангадаг. Энэ жил 1-5 дугаар ангийн 172,316 ширхэг сурах бичгийг 7 дугаар сарын 21-нээс сургуулиудад хүргэж эхэлсэн. 

Дунд болон ахлах ангийнхны 40 хувь буюу зорилтот бүлгийн сурагчдыг сурах бичгээр мөн хангадаг. Ирж буй хичээлийн жилд 147,571 сурах бичгийг хэвлэж байгаа. Есдүгээр сарын 1-нээс өмнө тарааж дуусна. 

Мөн сурагчдад сургуулийн номын сангаар дамжуулж багцаар нь хэрэглүүлдэг. Тодруулбал,

  • Зургаадугаар ангид 13 сурах бичгийг нэг багц,

  • Долдугаар ангид 18,

  • Наймдугаар ангид 18,

  • Есдүгээр ангид 17,

  • Аравдугаар ангид 16,

  • Арваннэгдүгээр ангид 16,

  • Арванхоёрдугаар ангид 10 сурах бичгийг нэг багц болгон жил бүр төлбөрөө төлж хэрэглэж болно. Нэг сурах бичгийг дөрвөн жил ашигласны дараа шинээр хэвлэн, нөхөн хангалт хийнэ.

Тусгай хэрэгцээт боловсролын сурах бичиг буюу брайль үсгэн сурах бичгийг өмнө нь хэвлэсэн байдаг бөгөөд тухайн жилд нь нөхөн хангалт хийдэг" гэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.