Төрсөн эхийнхээ амийг бүрэлгээд, цонхоор үсэрч нас баржээ

Twitter Print
2020 оны 08-р сар 04-нд 11:26 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр /2020.08.03/ оройн 22.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26-р хороонд байршилтай “Саруул” хотхоны 115-р байрны зургаан давхарт гал гарсан. Гал гарах үеэр 20 гаруй насны эрэгтэй цонхоороо үсэрч, газар дээрээ нас баржээ. 

Энэ хэргйин талаар цагдаагийн байгууллагаас "Гал гарч, цонхоор нь хүн унаж нас барсан мэдээллийг 08-р сарын 03-ны 21:48-д авч бүрэлдэхүүн шалгахад тус тоотод түр оршин суух Б /эр.23н/ гэр бүлийн хүчирхийлэл, таарамжгүй харьцаанаас болж төрсөж ээж Ч /эм.46н/-ийн  амь насыг нь хохироож, гэртээ гал тавьж өөрөө цонхоор үсэрч нас барсан байна” хэмээн мэдээлсэн байна.

Тус хэргийг цагдаагийн байгууллага мөрдөн, шалгаж байна. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.