Сансарын ШТС-аас Сансарын тунель руу зүүн эргэхийг хоригложээ

Twitter Print
2020 оны 08-р сар 06-нд 10:45 цагт
Мэдээний зураг,

Наймдугаар сарын гуравны өдрөөс эхлэн Сансарын ШТС-аас Сансарын тунель руу зүүн эргэхийг хоригложээ. Ийнхүү хөдөлгөөнийг зүүн эргэхийг хориглосноор дараах өөрчлөлт гарна гэж үзсэн байна. Үүнд:

Хойноос урагш бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо Сансарын ШТС-аас Сансарын тунель чиглэлд 610 байсан бол зүүн эргэхийг хориглосноор 675-700 тээврийн хэрэгсэл болж уулзвар нэвтрэх чадвар 10-14.7 хувиар нэмэгдэх юм байна. Гэрлэн дохионы нэг үеэр хойноос урагш чиглэлд хуучин горимоор 14-15.3 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол шинэ горимоор 20-22.3 тээврийн хэрэгсэл болж нэмэгджээ.

Урдаас хойш бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 731 байсан бол 1102-1150 тээврийн хэрэгсэл болж уулзвар нэвтрэх чадвар 50-57.3 хувиар нэмэгдэнэ. Гэрлэн дохионы нэг үеэр урдаас хойш бүх чиглэлд хуучин горимоор 20-22,3 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол шинэ горимоор 35-36 тээврийн хэрэгсэл болж нэмэгдэнэ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.