Согтуугаар автомашин жолоодсоны улмаас бага насны хоёр хүүхэд нас барлаа

Twitter Print
2020 оны 08-р сар 07-нд 14:07 цагт
Мэдээний зураг,

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын гуравдугаар баг “Ходоод” гэх газарт шороон замд энэ сарын 4-ний өдрийн 22:00 цагийн орчимд ЗИЛ-131 маркийн автомашин онхолдож, хоёр хүүхэд нас баржээ.

Осол гарах үед жолооч Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Нас барсан хүүхдүүд нэг болон долоон настай байсан аж. Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Г.Ганаа

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.