Хоолны ширээний ард хүүхдээ зөв суулгаж сургах францчуудын 10 нууц

Twitter Print
2020 оны 12-р сар 16-нд 10:45 цагт
Мэдээний зураг,

Хүүхдээ хооллоно гэдэг амаргүй даалгавар, заримдаа тэвчээрийн дээд цэгийг шалгах нь ч бий.

Та бүхэндээ зориулж канадын зохиолч Карен Ле Бийоны “French Kids Eat Everything” номоос энэхүү сэдэвтэй холбоотой хэсгийг нь хэсэгчлэн хүргэж байна. Номонд франц хүүхдийн хүмүүжил, хооллох систем зэргийг дурдсанаас та бүхэнд үндсэн 10 дүрмээс танилцуулах гэж байна.

Хамгийн гол нь – хүүхдийн идэх дуршлыг төрүүлэх

Франц хүүхдүүд бүгдийг иднэ. Идэхдээ маш дуршилтайгаар иднэ. Тэд хоолны ширээний ард суух дуртай. Аав ээж нь юу идэж байна адилхан л иднэ, элдэв ааш гаргахгүйгээр л төрөл бүрийн ногоо, шинэ хоолыг амтархан иднэ. Өглөө, өдөр, оройн хоолны хооронд элдэв янзын амттан ч нэхэхгүй. Сургуулийн цэсэнд хүүхдэд зориулсан хоол жагсаагаагүй, тариан талбайгаас нийлүүлсэн шинэхэн хүнсний ногоо, загас, тахиа болон өөр бусад махаар баялаг хоол байхад л хангалттай.

Өлгийтэй байхаас нь л эхэлж хоолны урлагт сургана

Хүүхдийн анхны хоол – эхлээд ухамсарлана харин дараа нь бие дааж идэж сурна, нэг ёсондоо хөлд орж, ярьж сурахаасаа өмнө бие даан хоолоо иддэг болно. Энэ нь хоолны ширээний ард биеэ зөв авч явах үндэс суурь болдог ажээ.

Хоол хүнсний хүмүүжил – эрүүл, уламжлалт ёс дээр тогтсон дэглэм

Хэзээ, юу идэхийг эцэг эх шийднэ: тогтсон цагт зөвхөн ширээний ард. Хүүхдүүд идэх хоолоо сонгох эрхтэй юу гэж үү? Францчуудын хувьд огтоос болохгүй зүйл. Absolument pas! буюу “шууд аюулд хүргэх зам” гэж бүгд нэгэн дуугаар хэлэх биз ээ. Гэхдээ хүүхдүүд нь хоолны ширээний ард сахиусан тэнгэр шиг байдаг бол хааяахан тэдний хүслийг биелүүлэхээс өөр аргагүй.

Францчуудын хооллох 10 дүрэм

  • Эцэг эх нь хүүхдийнхээ хоолны боловсрол болон хүмүүжилд анхаарал тавих ёстой.

  • Хоол бол тоглоом, шагнал биш, мөн тайвшруулах хэрэгсэл ч биш гэдгийг ойлгоорой.

  • Юу, хэзээ идэхийг эцэг эх л шийднэ. Хүүхдүүдэд тусгай хоол гэж байхгүй, бусдын л адил иднэ.

  • Хоол бол харилцаа. Ядаж өдөртөө нэг удаа гэр бүлийн бүх гишүүд ширээний ард тойрч суугаад хооллож байгаарай.

  • Олон төрлийн хоолтой цэс. Гол хоолыг долоо хоногт нэг удаа л хийж иднэ.

  • Хоол таалагдахгүй байж болно, гэхдээ хүн болгон амсаж үзэх ёстой.

  • Өдөрт нэг л удаа хоолны хооронд жижиг зүйл идэж болно. Хоолны хооронд өлсөж байна уу – зүгээр ээ, тэвч.

  • Хоолоо бэлдээд яаралгүй тайван ид. Зөв хооллолт – тайван удаан хооллох.

  • “Жинхэнэ” гэрийн хоол идэж бай.

  • Дүрэм бол тогтсон сургаал биш. Тиймээс хааяахан зөрчиж болно. Дүрмийг баримтлахдаа таашаал авахаар зохио эс бөгөөс стресст орно.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.