УОК-ын хандивын дансан дахь мөнгөн тусламж дуусчээ

Twitter Print
2020 оны 09-р сар 14-нд 09:26 цагт
Мэдээний зураг,

Улсын онцгой комисс /УОК/ хандивын мөнгөний зарцуулалтынхаа жагсаалтыг есдүгээр сарын байдлаар дахин шинэчилжээ.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд зориулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн УОК-т хандив өргөж эхэлсэн. Тус хандивын зарцуулалтыг ОБЕГ-ын албан ёсны сайтад олон нийтэд нээлттэй ил тод танилцуулсан ч дөрөвдүгээр сараас хойш хандивын зарцуулалтын жагсаалт шинэчлэгдээгүй байсан юм.

Есдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газарт 291 аж ахуйн нэгж, байгууллага, 257 иргэнээс бэлэн мөнгө хэлбэрээр 3 тэрбум 519 сая 055 мянга 279.63 төгрөг цуглаж, бүгдийг зарцуулж дуусчээ. Харин 11 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс 4.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа материал Улсын онцгой комисст хандивласнаас 2.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа материалыг тусламж хүссэн байгууллагуудад хуваарилсан байна. Одоогоор 1.6 тэрбум төгрөгийн бараа материал үлдээд байгаа аж.

Мөн гурван аж ахуйн нэгж байгууллага 800 толгой хонь хандивласнаас 500-г зарцуулсан. Үүнд 200-г нь ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвд хандивласан бол үлдсэн 300 хонийг худалдан борлуулж, мөнгийг нь дансанд төвлөрүүлсэн гэж албаныхан танилцуулжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.