
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар "Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Перу Улс хоорондын хэлэлцээр"-ийн төслийг дэмжлээ.
Хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр улсын иргэд 180 хоногийн хугацаанд 90 хоногоос хэтрэхгүй харилцан визгүй зорчих юм. Монгол Улсын энгийн паспорттой иргэд 24 улс, үүнээс Латин Америкийн Бразил, Уругвай, Чили, Аргентин, Куба, Эквадор Улсад визгүй зорчиж байна.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.