
Хүмүүс “Энэ бүхэн яг юуны төлөө юм бэ? Утга учир нь юундаа юм бэ? Бид яах гэж амьдардаг юм бэ?” гэж асуухад нь би үнэхээр гайхдаг.
Хүмүүс минь,
Бид жавартай өдөр гаднаас орж ирээд аяга аагтай халуун цай ууж дулаацах гэж амьдардаг.
Сэтгэл тавгүйтэн гуниглах үед хайртай дотно хүндээ тэврүүлэх гэж бид амьдардаг.
Одод түгсэн шөнийн тэнгэр дор далайн эрэг дээр бүжих гэж бид амьдардаг.
Яруу тунгалаг хөгжмийн аянд шар үс босохыг мэдрэх гэж бид амьдардаг.
Нулимсаа гартал инээх гэж бид амьдардаг.
Гүн нойрондоо зүүдний шидэт ертөнцөөр аялах гэж бид амьдардаг.
Шинэхэн орсон цасаар бодож санах юмгүй наадаж тоглох гэж бид амьдардаг.
Зотон даавуун дээрээ амьлах мэт уран зургуудыг харж нүдээ баясгах гэж бид амьдардаг.
Намриа борооны дусал нүүрэн дээр зөөлөн буухыг мэдрэх гэж бид амьдардаг.
Өглөөний алтан нарыг харах гэж амьдардаг.
Барьж авсан ажлынхаа ард гарчихаад алжаалаа тайлж суух гэж амьдардаг.
Амьд байгаагүй бол мэдэхгүй өнгөрөх байсан өөр олон сая зүйлсийн төлөө бид амьдардаг.
Амьдрал гэдэг бол бидэнд тохиолдож болох хамгийн гайхалтай зүйл!
- Андрей Веретенников, СП
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.