Эрдэнэтээс Улаанбаатарт ажил хийхээр ирсэн хүүхдүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлж байжээ

Twitter Print
2020 оны 09-р сар 18-нд 17:06 цагт
Мэдээний зураг,

Эрүүгийн цагдаагийн албанаас биеэ үнэлэлтийг зохион байгуулж байсан бүлэг этгээдийг илрүүлж баривчилсан талаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Бүрэнбаатар "Монгол Улсад биеэ үнэлэх, садар самууныг сурталчлах нь хуулиар хориотой. Ийм төрлийн гэмт хэрэг нэг үед гудамж талбайд үйлдэгддэг байсан бол сүүлийн үед саун массажны газарт шилжсэн. Мөн цахим орчинд биеэ үнэлэх байдал нилээд байна. Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн хугацаанд нийт 18 бүлгийн 29 холбогдогчтой 76 хохирогчтой 23 гэмт хэргийг илрүүлэн хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Үүнээс 22 нь насанд хүүхдүүд байсан.

Жишээлбэл, Эрдэнэт хотоос насанд хүрээгүй  гурван хүүхэд Улаанбаатар  хотод ажил хийхээр ирэхэд иргэн "Х" нь хүүхдүүдийн хараа хяналтгүй байдлыг нь ашиглан зорчих эрхийг нь хязгаарлаж хүчээр биеийг нь үнэлүүлж байсан гэмт хэргийг  илрүүлсэн. Мөн “Б” нь удаа дараа насанд хүрээгүй хүүхдүүд, эмэгтэйчүүдийг  цахим хаягаар нь олзлон авч хүчээр биеийг нь үнэлүүлэх гэмт хэрэг үйлдсэн. 

Сүүлийн үед цахим орчинд садар самууныг сурталчилсан бичлэг тавих үйлдэл гарч байна. Гэтэл бичлэгийг нь олзлон авч дарамталж хүчээр биеийг нь үнэлүүлж байсан гэмт хэргүүд илэрсэн. Эрүүгийн цагдаагийн албанаас садар самууныг сурталчилсан,  биеэ үнэлэлтийг зохион байгуулсан н  28 цахим хуудсыг  хаалгах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах газарт хүргүүлсэн.  Мөн садар самууныг сурталчилсан үйл ажиллагаа явуулсан 42 дэн буудлын үйл ажиллагааг зогсоох саналыг Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн" гэлээ. 

 Бэлгийн мөлжлөг үйлдсэн хүнийг Эрүүгийн хуулиар 12-20 жил хүртэлх хорих ял оногдуулдаг. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.