Ө.Пүрэвсүрэн алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо

Twitter Print
2019 оны 11-р сар 01-нд 08:55 цагт
Мэдээний зураг,

Өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, залуучуудын хүрэл медальт, Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Пүрэвсүрэн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

Тэрбээр хагас шигшээд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучууд, 23 хүртлэх нас, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий медальт Казахстаны Мадина Бакбергеноваг 7:0-ээр ялав. Тэрбээр шигшээ барилдаанд Японы Мисүзү Ёномототой хүч үзнэ. Түүнчлэн түүний найз, Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Б.Хонгорзул 57 кг-ын жинд  дагаж барилдахаар боллоо.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.