Суудлын мэдрэлийн үрэвслийн өвдөлтийг намдаах бэлдмэл

Twitter Print
2020 оны 09-р сар 22-нд 12:49 цагт
Мэдээний зураг,

Суудлын мэдрэлийн үрэвсэл эсвэл ишиас /нуруунаас доош гуя, шилбэ рүү дамжсан өвдөлт/ нь бүсэлхий, ууц орчмын суудлын мэдрэл үрэвсэж, дарагдсантай холбоотой үүсдэг өвчин юм.

Ишиасыг ихэвчлэн богино хугацаанд нөлөөлдөг эм бэлдмэлээр эмчилдэг ч энэ удаад танд байгалийн гаралтай, аюулгүй, суудлын мэдрэлийг эмчилж, нурууны өвдөлтийг хөнгөвчлөх аргыг хүргэж байна.

Суудлын мэдрэлийн үед зарим шинж тэмдгүүд илэрдэг.

-Хөл болон хацар хэсэг хөндүүрлэж өвдөх

-Суух үед өвдөлт нэмэгдэх

-Хөлөөр хатгуулж өвдөх

-Хөл мэдээ алдаж, бадайрах, хөл хөдөлгөхөд ярвигтай болох

-Бөгсөн биеийн хэсгээр байнга өвдөх

-Алхах болон зогсоход хатгаж буй өвдөлт мэдрэгдэх

-Гуя дагаж өвдөж, улмаар өвдөлт нь ихсэх

Орц:

-4 сармис хумс

-200 мл сүү

Хэрэглэх арга:

1.Сүүгээ рүүгээ жижиглэж хэрчсэн сармисаа нэмээд сул гал дээр болгоно.

2.Уг холимогоо буцалмагц нь галаас авч хөргөнө.

Энэхүү бэлдмэлээ өдөрт нэг удаа, суудлын мэдрэлээс үүдэлтэй хаван үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор, мөн суудлын мэдрэлийн үрэвслийн үед үүсдэг өвдөлтийг намдаах зорилгоор хэрэглэнэ. Сармис нь үрэвслийн эсрэг хүчтэй нөлөө үзүүлдэг ба бэлдмэлийн амтыг таатай болгох үүднээс бага зэрэг зөгийн бал нэмж өгч, сармисны амтыг сааруулж болно.

Нэмэлт зөвлөгөө:

Суудлын мэдрэлийг эмчлэх хэд хэдэн дасгал байдаг бөгөөд та өөрт тохирохыг өдөр бүр минутын турш хийгээд байхад өвдөлт бүрмөсөн алга болдог. Хамгийн шилдэг нь завилж суух мэт хөлийн улыг нийлүүлэн өөр дүүгээ сайтар татаж суугаад урагш тэмүүлж толгойгоо шаланд хүргэхийг оролдох, мөн хөлөө урагш толгой дээгүүрээ давуулан далан дээрээ зогсох зэрэг болно.

Эх сурвалж: www.fithacker.ru

Орчуулсан: 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.