Налайхын замыг хэсэгчлэн хаана

Twitter Print
2020 оны 09-р сар 22-нд 15:17 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас Налайхын замтай холбоотой мэдээлэл хийлээ.

Налайхын 20.9 километр замын өнгө хучилтын ажил эхэлж буйтай холбоотойгоор маргааш өглөөний 07.00 цагаас 10 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл автозамыг хэсэгчилж хаахаар болжээ. Замын хойд хэсгийг эхэлж хучих бөгөөд энэ үед замын урд талын зорчих хэсгийн хөдөлгөөн хэвийн үргэлжлэх аж. Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас иргэдийг замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриаллаа.            

Налайхын 20.9 километр замыг хаах үед хөдөлгөөний зохицуулалт хийх зураглал

  1. Есдүгээр сарын 23-25-ны хооронд Налайх, Чойр хоёр руу салдаг бөмбөрцөгтэй гурван замын уулзвараас баруун тийш Оргил худалдааны төв хүртэл хоёр хоног хаана. Ингэхдээ замынхаа хот руу явах буюу баруун гар тал руу явах урсгалыг хаагаад зүүн гар тал руу явах урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгоно.

  2. Есдүгээр сарын 25-28-ныг хүртэл Хонхороос дараагийн буцаж эргэх уулзвар хүртэл замыг хааж, өнгө хучилтын ажлыг хийнэ.

  3. Есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл Ургах наран хорооллоос дараагийн буцах эргэлт хүртэл хойд талын урсгалыг хаана.

  4. Аравдугаар сарын 1-4-ний хооронд МТ колонкоос буцаж эргэх хүртэл замыг хааж өнгө хучилт хийнэ.

  5. Аравдугаар сарын 4-8-ныг хүртэл Улаанбаатар руу орох хэсгийн замыг хаана. Гэхдээ Улаанбаатараас гарах урсгалд хот руу ирж байгаа хөдөлгөөнийг сөрөг урсгалд оруулан явуулахаар төлөвлөсөн.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.